Уурхайчид галын мэдлэгээ бататгалаа
“Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээнд галын эрсдэлтэй цехийн ажилчдад мэдлэг олгох зорилгоор зохион байгуулдаг иж бүрэн дадлага, сургуульд 200 ажилтан хамрагдлаа. Гал унтраах 58 дугаар анги, Эрдэнэт сувиллын цогцолбор, Цагдаагийн тасаг, Гамшгаас хамгаалах штабтай хамтран зохиодог улирал тутмын сургуулилтыг энэ удаад Баяжуулах үйлдвэрийн төв байгууламжид хийж, ажилчид галын аюулаас сэргийлэх мэдлэгээ бататгасан юм. “Эрдэнэт” үйлдэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн туулах хүчин чадал сайтай, эко тав түлш ашигладаг, 6 тонн усны нөөц савтай, 300 кг хөөсний багтаамжтай, ОХУ-д үйлдвэрлэгдсэн, УРАЛ -5557 маркийн автомашиныг энэ үеэр ашиглалтад хүлээн авлаа.
Гал унтраах 58 дугаар анги үйлдвэрийн цех, нэгжүүдэд жилдээ 48 удаагийн сургалт зохион байгуулж, улирлын сургалт томоохон байгууламжуудад явуулдаг. Энэ онд Цацрагийн агуулах, Шатах, тослох материалын агуулах, Ил уурхайн эмульсын үйлдвэрт иж бүрэн дадлага, сургууль зохион байгуулахаар төлөвлөжээ.
И.ЧИНТОГТОХ
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















