Уурхайчин бүсгүйчүүдийн мэдлэг, ур чадвар, авхаалж самбааг сорьсон “Цэцэн бэр” тэмцээн 11 дэх жилдээ амжилттай зохиогдож, 23 баг тэргүүн байрын төлөө ухааны цэцээр өрсөлдлөө. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн холбоо, “Уурхайчин” соёлын ордон хамтран зохиодог тус тэмцээнд үндэсний дээл хувцасаараа жигдэрсэн багууд өнгө нэмсэн.
Багууд Эмэгтэйчүүдийн холбооны түүх, эмэгтэйчүүдийн баяр, шинжлэх ухааны холбогдолтой гээд тал бүрийн асуултаар мэдлэгээ сорьсон. Энэ жилийн тэмцээнд Баяжуулах үйлдвэрийн бүсгүйчүүд “Цэцэн бэр” тэмцээний аваргаар тодорч, Ил уурхай, Ган бөмбөлгийн цехүүд удаалсан бол Ахмадын зөвлөл, Дулааны цахилгаан станц, Сэлэнгэ амралтын бааз, Технологийн сургуулийн багууд тэнцүү оноогоор тусгай байранд шалгарлаа.






И.ЧИНТОГТОХ















