Уртын дууны шуранхай, ум тарнийн увидастай

   

      Уртын дуу, сонгодог урлаг, суурь шинжлэх ухааны хөгжлийн орон зай, цаг хугацаанд эрх чөлөө, ардчилал, тэгш эрх оршдог билээ.
     Уртын дууны гайхамшиг нь, усны харгиа боргио, уул хавцлын цоор цуурай, исгэрээнээс улбаалан байгаль орчноо аргадах бөөгийн шашны дуудлага, туульсаар өртөөлөн өндөр их уулсын хүрээлэлд үүссэн байх магадлалтай юм. Учир нь тэр их өндөр уулс саръдгийн сансрын салхины эрч, усны хүрхрээн хүчит чимээ анир улмаар цаг уурын эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улирлын өөрчлөлтөд хүний сэтгэлийн эгшиг, цахилгаан соронзон долгион болон таталцах хүчээр өдөөгдөж болох учиртай билээ.      
     Үсэг үсгээр эвлэж үг үүсээд л үг хоорондоо соронзлогдон, шад бадгаар тэгш хэмлэгдэж ид шид шингэсэн дууны яруу найраг төрдөг. Улмаар ширэн цартай, сүүлэн хөвч, хоёр чавхдастай сэтгэл зүрхний хос ховдлыг булгилуулсан морин хуурын амьд эгшигтэй сүлэлдсэн уртын дууны шуранхай амилаад ирэхээр үнэхээр байгаль ертөнцийн уран эгшиглэнтэй, увидастай цэнхэр нүдэн, эмзэгхэн замбуулин хорвоо гэдэг энэ юм шүү дээ гэж төсөөлөгдөн сэтгэлийн таашаал, амгаланг эдлэх. Үнэхээр ч нүдний цөцгий мэт хайрлан, холтолж хэлтлэх нь бүү хэл, хиртээж буртаглаж боломгүй ариун дагшин ертөнц билээ.
     Морины гүйх хар  хурданд  уртын дуугаар жигүүрлэн нисэхэд, хүний сэтгэлийн чагтага мултарч, газрын татах хүчнээс хязгааргүй орчлонд  жингүйдэн уусан алдарч, алсран тасраад л уужим сансар огторгуйд хөвөн, алс төгсгөлгүйн хөндлөнгөөс алаг нүдэн дэлхийгээ тольдон   зорчиж амьдрах  нь Монгол хүн болж төрсний  хосгүй хишиг,  хувь заяа юм даа.
     Ер нь үлгэр домогт гардаг гуурст хурдан хүлгээрээ монголчууд аль эрт сансарт зорчин нисэж, хөрст цэнхэрхэн дэлхийгээ гаднаас нь ид  шидтэй билгийн нүдээрээ тольдон харж таньчихсан хүмүүс гэлтэй.
     Америкийн Калифорнийн их сургуулийн хэсэг эрдэмтэд 1995 онд   аливаа үсэг, үг авианд энергийн эрчим хүч байдаг эсэхийг судлахаар тусгай  дуу дохио авианы маш өндөр нарийн  мэдрэмжтэй багаж зохион бүтээж олон ястны хэлээр хэдэн мянга, түмэн үгийг хэлэхэд  багаж мэдрээгүй гэдэг. Харин Грекийн эртний томъёонууд хэлэхэд дөнгөж мэдрэн үл ялиг  хөдөлж эхэлжээ. Улмаар Буддын сургаалийн  “УМ” тарнийг дуудахад багажны зүү хөдөлж 36 градусыг заасан байна. Үүнээс үүдээд эрдэмтэд энэ хазайлтын өнцгийн хэмжээг эрчим хүчинд шилжүүлж тооцоход сансрын хөлгийг тойрог замд оруулахуйц асар их энерги болохыг баталсан тухай Европын нөлөө бүхий “Асеа” сэтгүүлд бичжээ. 1911 онд сэргээн тунхаглагдсан Монгол улсын төрийн далбааны төгсгөлийн гурван улаан хэлний зулайд Ум, дунд нь Аа, өлмийд нь Хум үсэг заларч  байсан нь ердийн тохиолдол биш дэвшин мандахын агуу бэлгэдэл, сүр хүч байжээ. Ээжүүд үр хүүхэд биднийгээ арцаар ариулахдаа “Умаахан, умаахан, умаахан” гэдэг уншлагын учрыг хожуу хойно л ойлгож байна.
     Үүнээс үүдэн шашин номын зүрхэн болон шидэт тарни гэдэг бол ид шидийн эрчим хүчтэй болох нь нэгэнт илэрхий болсон юм. Харин уртын дууны Аяа зээ хө, Ха, Хэ цохилтуудын тэсрэлтийн их хүч бол Ум тарнийхтай дүйцэхүйц эрчимтэй байж болох үндэстэй  юм.
     Энергийн эрчмээр илэрхийлэгдсэн уртын дуу, морин хуурын эгшиг, дуучны хоолойн уянга дэлхийн ямарч үндэстэнд орчуулгагүй гэрэлт сэтгэл зүрхэнд нь солонго татан гэгэлзүүлэн дэгэлзүүлдэг онцлогтой.
     Уламжлалт морин хуур арьс шир, адууны сүүлээр урлагдсан болохоор  хөгжмийн амьтай зэмсэг болохоор монгол хүний зүрх сэтгэл, адууны үүрсэлт, тэмээний буйлаа шингэсэн нүүдэлчний мэдрэмжтэй байхаас аргагүй юм. Яагаад гэвэл хос чавхдасаас багцлагдан тогтдог боловч хоёр  зуу гаруй хялгаснаас бүрэлддэг гэдэг билээ.
     Уртын дуу гэдэг нь үнэн хэрэгтээ гайхамшигт нарийн мэдрэмжтэй  хүмүүсийн чин зүрх сэтгэлээр орон зайд, цаг хугацаагаар ирлэгдэн бодит  амьдралын зовлон жаргалаас л төрж төгөлдөрждөг болохоор  сүнслэг бөгөөд авшигтай юм билээ.
     Наран сартай сүлэлдэх үдшийн гэгэлгэн бүрийгээр, өдөртөө сульдсан агаарыг уртын дуугаар уярааж, хаяа дарсан айлуудаас, хангинуулж дөлөөд өнгөрөхөд, хадамд ирсэн шинэхэн бэр санааширч үлддэг л нүүдэлчний нэгэн бодит  амьдралын  зураг.  
     Дорнын монгол уртын дуу болон Өрнийн сонгодог урлагийн орон зай, цаг хугацааны ертөнцөд л эрх чөлөө, тусгаар тогтнол, жинхэнэ ардчилал оршдог болохоор хүн болгон тэмүүлдэг ч, тэр болгон нь хүрч чаддаггүй хязгааргүй ертөнц билээ. Уртын дууны шуранхай, Ум тарнийн увидас энергийн тодорхой болон тодорхой бус хэлбэрт шилжин хувьсаж, мөнхөд орших эрчмийн үлэмжийн хязгааргүй чанар бөгөөд нарны алтан цацрагтай зүйрлэхүйц ертөнцийн багцалсан лугшилт юм.   


Ж.БААТАРХҮҮ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %