Шинэ оны босгон дээр Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 24-р гидроциклоныг шинээр суурилуулан ашиглалтад хүлээн авлаа. Энэ төхөөрөмж нь тээрмээс гарч буй нунтагласан хүдрийг том жижгээр нь ангилах зориулалттай юм. Өмнө нь тус хэсгийн өргөтгөлийн үеэр БНХАУ-ын Найпу фирмийн багц гидроциклон суурилуулсан юм. Долоон гидроциклоноос бүрдсэн дахин нэг багцыг ийнхүү ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн жигд ажиллагаа сайжирч бүтээмж нэмэгдэх аж. Уг төхөөрөмжийг суурилуулах ажлыг Баяжуулах үйлдвэр болон Засвар монтажийн цехийн ажилчид, хяналт удирдлагын системийг ХМТАЦ-ийн Баяжуулах үйлдвэрийн Технологийн автоматжуулалтын хэсгийнхэн төлөвлөсөн хугацаанд нь амжилттай гүйцэтгэжээ. Суурилуулсан төхөөрөмж жигд сайн ажиллаж байна.
Я.ЭНХ















