Ил уурхайн зам цэвэрлэх, овоолго байгуулах, экскаваторын ажлын талбайг тэгшлэх ажилд туслахаар Зам овоолгын хэсэгт автогрейдер буюу хусагч, дугуйт бульдозер шинээр ирэв. Тэр хэрээр техникийн хүрэлцээ, хүчин чадал нэмэгдэж, найдвартай ажиллагаа сайжирлаа. Мөн нэг гинжит бульдозер замдаа ирж яваа аж. Энэ онд Зам овоолгын хэсэгт мөн техникийн шинэчлэлт нэмж хийгдэнэ. Тус цехийн хамт олон 2019 оныг техникийн шинэчлэлийн жил болгохоор зорьж байна. Ашиглалтын хугацаа дууссан экскаваторууд, холин цэнэглэгч, өрмийн машин гээд нийт долоон томоохон техник худалдаж авахаар төлөвлөжээ. Харин үндсэн хөрөнгө дээр 20-иод тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөн, шинэ оны эхэнд “уулын бурхад” маань урам зориг, тэмүүлэл дүүрэн ажиллаж байна.
М.ГЭРЭЛ















