ХАБЭА-н хэлтсээс өнгөрсөн долоо хоногт 982 ажилтанд аюулгүй ажиллагааны зөвлөгөө өгч, ажиллажээ
Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн гол чиг үүргийн нэг нь хүнтэй ажиллах буюу ажилтан бүрийг аюулгүй ажиллахад сургах зорилготой.
Гармын гэмтлийг шуурхай засварлаж, зардал хэмнэлээ
“Комбинат”, “Эрдэнэт” өртөөг холбодог гол гармын авто замтай огтлолцсон хэсэгт зам төмөр тасарсныг өнгөрсөн долоо хоногт Тээвэр ложистикийн төвийнхөн заслаа.
Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн багш оюутнууд аюулыг мэдрүүлэх төхөөрөмж хийж, суурилуулжээ
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор Б.Хээрийнбаатар тэргүүтэй цахилгааны лабораторийн багш, оюутнууд аюулыг мэдрүүлэх 12 төрлийн төхөөрөмж хийж, туршилтаар суурилуулаад байна
ХАБЭА-н сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулна
“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлж, үйлдвэрийн газрыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай тушаал гарсан.
Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын хүүхдүүд зохион бичлэг бичиж, уралдана
Баяжуулах үйлдвэрийн хамт олон, Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны хүүхдүүдийн дунд “Миний мөрөөдөл” сэдэвт зохион бичлэгийн цахим уралдаан зарлажээ.
Энэ хавар Баян-Өндөр уулын энгэрт 500 мод нэмж тарина
Эрдэнэт үйлдвэрийнхэн энэ хаврын “Бүх нийтийн мод тарих өдөр”-өөр Баян-Өндөр уулын энгэрт 500 ширхэг мод шинээр тарина.
Оёдлын цех оны эхний улиралд 1.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ
Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехийн хамт олон оны эхний улиралд нийт 1.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нийлүүлжээ















