Онцгойгийн алба хаагчид гар утасны апп ашиглан мэдлэгээ тэлж байна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гэрээт гал унтраах 58-р ангийн хамт олон өнгөрсөн5дугаар сардонцгой байдлын албаныхны дагаж мөрдөх дүрэм,журам,хуулийн зүйл заалтыг нэгтгэн,ухаалаг утасныаппликейшн зохион бүтээжээ.
Аюулыг мэдрүүлэх гэрэлтэй каск зохион бүтээжээ
Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүд дунд өрнөж байгаа аюулыг мэдрүүлэх төхөөрөмж зохион бүтээх уралдаанд Цахилгааны цехийн Телемеханикийн хэсгийн тохируулгын инженер Б.Баасанжав бүтээлээ танилцууллаа
Барилга засварын цех 40 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэнэ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цех энэ онд 40 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй тус хамт олон оны эхний хагас жилийн байдлаар 5.6 тэрбум төгрөгийн ажил хийгээд байна
Жолооч нарын аюулгүй байдлыг хангалаа
Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн дэргэдэх төмөр замын гармын урд талын авто зам дээр хоёр сарын өмнө хурд сааруулагч шинээр байгуулсан нь техникийн ерөнхий стандарт шаардлага хангаагүй, жолооч нарын аюулгүй байдлыг алдагдуулсан учир уг хурд сааруулагчийг өнөөдөр авлаа.
Баяжуулагчид тэргүүний гэр бүлээ тодруулж, урчуудаа урамшууллаа
Өнөөдөр Баяжуулах үйлдвэрийн хамт олон шинээр тодорсон “Тэргүүний гэр бүл”-үүддээ хүндэтгэл үзүүлэн шагнал гардууллаа.
Цутгуурын үйлдвэрлэл эхэллээ
Засвар механикийн заводын Цутгуурын цехийн хэвний технологи бүрэн шинэчлэгдэж өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэлийг туршилтаар эхлүүллээ.
Уурхайчид улс, орон нутгийн төсөвт 230 тэрбум төгрөг төвлөрүүлэв
“Он гарсаар, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид улс, орон нутгийн төсөвт 230 тэрбум төгрөг төвлөрүүлэн, хэвийн жигд ажиллаж байна.
“ТОП”-ууд Эрдэнэт үйлдвэрт зочилж, улсын хөгжлийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ
Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч, ажлын байр олноор бий болгон улсын хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахад жинтэй хувь нэмэр оруулж, “ТОП-100” аж ахуйн нэгжийн тэргүүн эгнээнд эрэмбэлэгдсэн Эрдэнэс Таван толгой, Оюутолгой, Хаан банк, Голомт банк, Улаанбаатар төмөр зам, MCS, Петровис, МАК, Шунхлай компанийн захирлууд өнгөрсөн баасан гарагт Эрдэнэт үйлдвэрт зочилж, улс орны эдийн засгийг бэхжүүлж, хөгжлийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.















