“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль энэ хичээлийн жилээс Япон улсын Коосэн загварын инженер, технологийн сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэхээр бэлтгэл хангажээ.
Инженер технологийн салбарт мэргэшсэн боловсон хүчин эрэлттэй байгаа энэ үед тус сургууль Япон улсын боловсролын шилдэг туршлагыг нэвтрүүлж, хими, механик, цахилгааны инженерчлэлийн хөтөлбөрөөр дунд түвшний дээд боловсролтой инженерүүдийг бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд гаргахаар зорьж байна.
Коосэн хөтөлбөрийн элсэгчид 20 насандаа инженер мэргэжил эзэмших бөгөөд Их сургуульд үргэлжлүүлэн суралцах, шууд ажлын байранд гарах, Япон улсын их, дээд сургуульд дэвшин суралцах, Японы компанид ажиллах бүрэн боломжтойгоороо онцлог, давуу талтай юм.
Сургалтын хөтөлбөрийн хувьд ерөнхий эрдэм болон мэргэжлийн хичээлийн агуулга нягт уялдах бөгөөд онолын мэдлэг, практик дадлага хослуулан мэдлэг олгож, түүнийгээ турших, бүтээх ур чадварыг оюутнуудад эзэмшүүлнэ гэж Политехник коллежийн эрхлэгч Н.Зул-Эрдэнэ ярилаа.
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль Япон улсын Коосэн загварын технологийн коллежууд, компаниудтай хамтран ажиллаж, оюутнуудад Япон оронтой танилцах болон үйлдвэрийн дадлагаар ажиллах, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах, олон улсын инженер, технологийн тэмцээнүүдэд оролцох боломжийг бүрдүүлэн ажиллах юм.
Коосэн хөтөлбөрийн элсэлтийн шалгалт өнөөдөр явагдаж байна.
20 насандаа инженер болох боломжийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль олгож байна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0















