“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэрэгжиж буй хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн нөлөөллийн аяны хүрээнд Ган бөөрөнцгийн цехийн залуус өнөөдөр Баянцагаан багийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардууллаа. Сайн үйлсийн энэхүү аяныг Ган бөөрөнцгийн цехээс “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж буй ээлжийн мастер, оператор Ч.Сүхбат, Залуучуудын холбоотойгоо хамтран зохион байгуулсан юм. Тус хамт олон сайн үйлсийн аяныг уламжлал болгон өрнүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд газар нутаг дээр нь үйл ажиллагаа явуулдаг Баянцагаан багийг эхний ээлжинд сонгожээ. Ган бөөрөнцөг үйлдвэрлэгч залуус хичээлийн шинэ жилийг угтаж энэ өдөр 20 хүүхэд баярлууллаа.
Үйлдвэрийн газрын хэмжээнд хэрэгжиж буй Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрт хамрагдаж байгаа тус цехийн ажилчид дөрвөн дэд хөтөлбөрт хамрагдсанаар хэрхэн хөгжиж, ямар давуу боломжууд нээгдсэн талаар цуврал ярилцлага өрнүүлж байгаа талаараа ч энэ үеэр дурдсан юм.
Ган бөөрөнцгийн цехийн залуус хүүхдүүдэд бэлэг барилаа
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0