“Эрдэнэт Үйлдвэр - 100 сая мод” хөтөлбөрийг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэгдэж, 2031 он хүртэл хугацаанд 100 сая мод тарих амлалт авч, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын явцтай танилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс, металлын группийн дарга Х.Бадамсүрэн нар Эрдэнэт хотод хүрэлцэн ирж Ойн генетик нөөцийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, албан уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын болон бусад албаны төлөөлөгчид, Үйлдвэрийн газрын удирдлагууд оролцлоо.   

Тэрбумаар тоологдох их хэмжээний мод тарьж, ургуулах ажил Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа. Тиймээс энэ том зорилтыг шинжлэх ухаанч, инновац шингэсэн үйлдвэрлэл бий болгох замаар хэрэгжүүлэхэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд оролцогч талуудын эрх зүйн орчныг шинэчлэх, зохион байгуулалтын ажлыг өөрчлөх шаардлагатай байгаа талаар онцгойлон ярилцлаа.

Уулзалтын үеэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Эрдэнэт үйлдвэр Байгаль орчны тэнцвэрийг хадгалан, ногоон хөгжлийг дэмжих бодлогынхоо хүрээнд 100 сая мод тарьж, арчлан хамгаалж, ургуулах ажлыг нэн тэргүүний эрхэм зорилтуудынхаа нэг болгон хэрэгжүүлж байгаа. Тиймээс ч уул уурхайн салбартаа манлайлагч хамт олны хувьд Уурхайчид бид мод тарих, байгалийн нөхөн сэргээлт хийх үйлсэд ч мөн адил түүчээлнэ гэдгээ илэрхийлсэн.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү,  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үндэс суурь, дэд бүтэц Эрдэнэт Үйлдвэр дээр зангилагдаж, Монгол Улсын экологийн доройтлыг бууруулах Ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод төвлөрч байгаад баяртай байна. 2024 онд Ойн салбарын 100 жилийн ой тохионо. Энэ салбарын 100 жилд хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалтыг Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид гардан хийж байгаа нь эх орныхоо нэрийг улсдаа төдийгүй олон улсын хэмжээнд өндөрт өргөсөн ажил болж байна. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэй нөхөн сэргээлт, ойжуулалтын ажил нь бусад салбарт сайн туршлага, мэдлэг болох үйл хэрэг болж байна” хэмээн онцолсон юм.

Энэ удаагийн уулзалтад оролцсон Ерөнхийлөгчийн тамгын газрын болон бусад албаны төлөөлөгчид, Үйлдвэрийн газрын удирдлагууд ажлын явцад үүсэж байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх боломж, цаашид хууль, эрх зүйн орчныг сайжруулахад шаардлагатай байгаа саналаа солилцлоо.  

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0
Э.Янжиндулам

Э.Янжиндулам

Сэтгүүлч

Бүгдэд талархая

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
Билгийн тооллын 4
2023-03-25 | бямба гараг
Нар 06:46 минутад мандаж 19:11 минутад жаргана.

Хаврын дунд хөхөгчин туулай сарын дөрвөн ногоон хар морь өдөр

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
Суудал: Мод

Аргын тооллын 3 сарын 25, Санчир гараг. Билгийн тооллын 4, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар морь өдөр. Өдрийн наран 6 цаг 46 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Ярилцлага

wave
А.АНХБАЯР: Тэмцээнд оролцож байгаа нийт тамирчдын 30 орчим хувийг Орхон аймгийн тамирчид бүрдүүлж байна
Я.АРИУНЗУЛ: Бүх нийтээр мод тарих өдрийн өмнөх долоо хоногт “Seed expo” зохион байгуулна
С.БАЯРЦЭЦЭГ: Тодорхой давтамжтай, бага багаар хооллох нь зохистой хооллолтын зарчим юм
Ц.ШИНЭДОРЖ: Дундын овоолго үүсгэж ашиглавал хүдрийн агуулгыг тогтвортой түвшинд барьж ажиллана
Д.БАЯРСАЙХАН: Мэддэг чаддаг бүхнээ бусдад заах хэмжээнд хүртлээ ажилласан байна
Хамгаалах хувцас, хэрэгслийн ханган нийлүүлэлт, түгээлтийн талаар санал солилцов
Г.Мөнх-Эрдэнэ: Монгол Улсын стандартад нийцсэн шахмал түлш үйлдвэрлэнэ
Геологи, хайгуулын экспедицийн дарга М.ДАМДИНСҮРЭН: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад томоохон ажил хийнэ
Г.БОЛД: Ажилд орохдоо тэмүүлж байсан анхны мэдрэмжээ л хүн алдахгүй байх хэрэгтэй
Б.БАТЦЭЦЭГ: Ирээдүйд хорт хавдарm нэрвэгдэхгүйн тулд өнөөдрөөс амьдралын зөв хэвшилд суралцаарай

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-03-23
-9°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-20°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
2023-03-24
-3°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-03-25
3°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 4м/сек
2023-03-26
6°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
-10°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2023-03-27
8°C
Цэлмэг
Салхи: 6м/сек
-6°C
Цэлмэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3527.38 0.0000 %
EUR 3797.58 +0.0103 %
GBP 4324.74 +0.0058 %
RUB 45.69 +0.0046 %
CNY 512.0 +0.0001 %
KRW 2.69 -0.0074 %
CAD 2573.23 +0.0012 %
NZD 2191.74 -0.0066 %
AUD 2361.23 +0.0006 %
JPY 26.6 -0.0120 %
HKD 449.51 +0.0000 %
SGD 2639.37 +0.0045 %
CHF 3821.85 +0.0052 %
SEK 340.62 +0.0164 %
TRY 185.32 -0.0009 %
THB 102.44 -0.0104 %