Д.МӨНХБОЛД: Шүлсний оношилгооны тест хэрэглэснээр халдварыг эрс бууруулсан

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл тасралтгүй хэвийн үргэлжилж, улс орныхоо эдийн засаг, ард иргэдийн амьдралд хувь нэмрээ оруулсаар байгаа нь цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй ажлын үр дүн юм. Сүүлийн үед халдвар хамгаалал, оношилгооны ямар арга хэрэгсэл ашиглаж Ковидоос сэргийлж буй талаар Шуурхай штабын дарга Д.Мөнхболдоос тодрууллаа.    

- Шуурхай штаб саяхан хуралдлаа. Ямар асуудал хэлэлцсэн бэ?  

-Энэ долоо хоногийн эхэнд Шуурхай штаб хуралдсан. Бид нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон бүтэн сарын хугацаанд нэвтрүүлсэн шүлсний оношилгооны тестийн үр дүнг хэлэлцлээ. Бид 33 хоногийн хугацаанд өдөр бүр 3000 орчим хүнээс шүлсний оношилгооны тест авч ажилд нь гаргасан. Үүний тулд шүлсний 100 мянган тест ашиглаж, эерэг гарсан 397 тохиолдлоос 107 нь батлагдсан. Нэг тохиолдлын ард хамгийн багадаа 3-5 ажилтан халдвар авна гэж үзвэл 500 хүн халдвар авах эрсдэлээс хамгаалж чадсан байна. Мөн цар тахлын халдварыг 50 хувь бууруулсан. Энэ бол маш сайн үр дүн. Гэсэн ч бид халдвар хамгааллын дэглэм, сэрэмжээ хэрхэвч алдаж болохгүй. Өнгөрсөн тав, зургаадугаар сард коронавирусын идэвхжил, давлагаа явсан. Одоо улсын хэмжээнд коронавируын дельта хувилбар тархаж байна. 

-Орхон аймагт дельта хувилбарын вирусын халдвар илэрсэн үү? 

-Аймгийн Эрүүл мэндийн газар судалж байгаа. Дүгнэлт хараахан гараагүй. Жишээ дурдахад, Ховд аймагт хийсэн судалгаагаар тус аймагт илэрсэн нийт халдварын 50 хувь нь дельта вирус байна гэсэн мэдээлэл гарсан. Тийм учраас ажилтнууд сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөх хэрэгтэй.  

-Коронавирусын альфа, дельта хувилбарын ялгааг энгийн үгээр тайлбарлавал..?

-Коронавирус өөрөө сэртэнтэй. Альфа болохоор эхлээд тэр сэртэн дээр наалддаг юм байна. Тэндээсээ дотогш орж дархлааны эсийг гэмтээдэг. Тиймээс хэсэг хугацааны дараа, 6 дахь хоног дээрээ, зарим нь 13 дахь хоног дээрээ илрээд байгаа юм. Харин дельта вирус болохоор сэртэн дээр тогтохгүй шууд дотогш нэвтэрдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл хоёр хоногийн дотор шинж тэмдэг мэдрэгдэж, хатгаа хэлбэрээр илэрнэ гэсэн үг. Толгой, хоолой өвдөх, дотор муухайрах, зарим хүмүүст халуурах гэсэн хэдхэн шинж тэмдгээр илэрнэ. Өмнө нь бид тандалт судалгааг хийхдээ хөдөө орон нутаг зорчсон уу, Улаанбаатар явсан уу, хамаатан садан, ах дүү тань гэр оронд чинь ирдэг байсан уу, гэж авдаг байсан. Одоо бол шууд шинж тэмдгийн тандалт хийдэг болсон. Энэ нь цаг хожих сайн талтай. Мөн өмнө нь 40 гаруй хүн гаргаад автобусанд халуун үздэг байсан бол одоо асуумж бөглүүлж байгаа нь илүү үр дүнтэй байх жишээтэй. Энэ мэтчилэн цар тахалтай тэмцэх аргаа нөхцөл байдалтайгаа уялдуулан өөрчлөн ажиллаж байна. 

-Вакцины үр дүнгийн талаар..? 

-Эрдэнэт үйлдвэр бүх ажилтнаа вакцинжуулсан нь халдварыг газар авхуулахгүй байхад нөлөөлсөн. Халдвар авсан ажилтнуудын маань биеийн байдал хөнгөн, бага зэрэг халуурах, бие арзайх шинж тэмдэгтэй өвчлөөд эдгэж байна. Эрдэнэт үйлдвэрээс нийт 935 батлагдсан тохиолдол илэрч, 845 хүн эмчлүүлж эдгээд байна.

-Хэрэв шинэ төрлийн дельта вирусийн тархалт нэмэгдвэл манайх бэлэн үү?

-Материаллаг байдлын хувьд хангалттай. “Эрдэнэт” сувиллын цогцолборын байраа бэлдээд аймгийн хэрэгцээнд өгсөн. Витамины хангалт, сургалт хийсэн. Одоо ажилтнуудынхаа сэтгэл зүйтэй ажиллах хэрэгтэй байгаа. Ковид туссан хүний сэтгэл зүй, ажилдаа орох үеийн сэтгэл зүй, хамтран ажилладаг хамт олны сэтгэл зүйн бэлтгэл маш чухал. Нэг үеийг бодоход сэтгэл зүйн хувьд бид хүнд үеэ даван туулсан. Одоо дархлаагаа дэмжээд, бие, сэтгэлийн хүчтэй, халдвар хамгааллын дэглэмээ дадал болгоод ажиллахад ногоон бүс рүү шилжиж амгалан тайван, энх тунх амьдрах сайхан цаг ойрхон гэж итгэж байна.

-Баярлалаа.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %