Ж.ЖАВХЛАНБАТ: Байгаль орчныг нөхөн сэргээх төслүүд үр дүнтэй хэрэгжиж байна

-Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн албаны дарга Ж.Жавхланбатаас зарим зүйлийг тодрууллаа.

     -Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг зарласнаас хойш хэдэн жил өнгөрлөө. Энэ ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэр жил бүрийн хавар, намрын улиралд бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Хаврын мод тарилтын ажил хэдийд явагдах вэ? 

     -Өнгөрсөн долоо хоногт хаврын мод тарилтын бэлтгэл ажил хийгдсэн. Одоо модоо тарьж эхэлнэ. Нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор энэ хаврын мод тарилтын ажилд үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажилчдыг оролцуулахгүйгээр шийдсэн. Өөрөөр хэлбэл, олон нийтийг нэг дор цуглуулахгүй байх цар тахлын дэглэмийг барьж ажиллана. Зөвхөн манай хэлтсийн ажилтнууд хаврын мод тарилтын ажлыг зохион байгуулаад явж байна. Орхон аймгийн Байгаль орчны газар, Эрдэнэт үйлдвэрт мод тарих газар хуваарилж өгсөн. Үүний дагуу бид дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд Баян-Өндөр хайрханы Хүрэн булгийн амыг моджуулж нөхөн сэргээх ажил хийж байна. Сүүлийн хоёр жилд тайрагдсан модны хожуулыг цэвэрлэж, энэ талбай дээрээ мод тарьж байна.

-Эрдэнэт үйлдвэр Байгаль орчныг нөхөн сэргээх ажлын хүрээнд хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ?

     -Нэгдүгээрт, Ил уурхайн гуравдугаар овоолго дээр 38.2 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн. Энэ төслийн хүрээнд нийт 56 мянган мод тариад байна. Хоёрдугаарт, 2013 оноос “Ногоон төгөл” төслийг үйлдвэрийн дүүрэгт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилгоор манай хэлтсээс санаачилж, хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд нийт 30 га талбайд 15 мянган мод тарьж ургуулсан. Мөн усалгааны иж бүрэн систем суурилуулан ажиллаж байгаа. Тарьсан мод 100 хувийн ургалттай байгаа бөгөөд арчилгаа тордлогоо тогтмол хийж байна. Гуравдугаарт, “Ховордсон ан амьтдыг өсгөн үржүүлэх” төсөл хэрэгжиж байна. 2011 оноос манай хэлтэс,Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолбортой хамтраад Монгол улсын хэмжээнд нэн ховордсон ан амьтдыг өсгөн үржүүлж, тоо толгойг нь нэмэгдүүлэх зорилгоор энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Анх халиун бугын илий авчирч үржүүлсэн.  Одоогийн байдлаар 140 тоо толгой болон өссөн байна. Мөн тарвага нутагшуулж байна. Нийтдээ 250 гаруй тарвага тоологдсон. Мөн Эрдэнэт үйлдвэрийн дэргэд “Ногоон хөгжлийн төв” барих төсөл Сэлэнгэ амралт аялал жуулчлалын цогцолборт хэрэгжиж байна. Одоогоор барилга байгууламжийн ажлын гүйцэтгэл 75 хувьтай явж байна.

-Баярлалаа.

                                                                                                                               Т.Батчулуун
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %