Эрдэнэт үйлдвэр “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг оюунлаг баяр болгон тэмдэглэж байна

     Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-д “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэх тухай заалтыг нэмэлтээр оруулсан байдаг. Улс даяар энэ өдрийг 5 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хүний нөөцийн ажилтнуудыг хамруулсан хэд хэдэн ажлыг зохион байгууллаа. 

     Үйлдвэрийн газрын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын холбогдох удирдлагууд  өнөөдөр хүний нөөцийн мэргэжилтнүүддээ баяр хүргэн, ажлын байран дээр нь гэнэтийн бэлэг барилаа. Эрдэнэт үйлдвэр хүний төлөө үйлдвэр. Энэ утгаараа боловсон хүчний бааз сууриа бэхжүүлэх, инженер техникийн ажилтнуудаа чадавхижуулахад бүх талаар анхаарсаар ирсэн. Үе шаттай цогц хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн нь хүний нөөцийн бодлогын хэсэг болж байна. 

     “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг угтан уурхайчидтай харилцаж ажилладаг хүний нөөцийн мэргэжилтнүүдээ сургалтад хамруулж, мэргэжлийнх нь онцлогийг харуулсан оюунлаг байдлаар тэмдэглэж байгаагаараа онцлог жил болж байгааг ЗХНБГ-ын Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд хэлж байлаа. Тэрээр энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын түүхэн хөгжлийн үе шатыг өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван цагийн хэлхээс дор харуулсан сэтгүүлийн дээжийг хүний нөөцийн ажилтан бүрт бэлэг болгон, баярын мэндчилгээ дэвшүүлсэн. 

     Эрдэнэт үйлдвэрийн оршин тогтнохын илэрхийлэл, үнэт баялаг болсон уурхайчдыг өнгөлөн тордож буй үе үеийн хүний нөөцийн ажилтнууддаа “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийн мэндийг хүргэе. 

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %