Эрдэнэт үйлдвэр гранпри шагналын эзэд боллоо

   

     Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран  жил бүр тухайн оны онцлох ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэхүү шалгаруулалтанд 17 дахь удаагаа шилдгээр, мөн "Энтрепренер 2019" шалгаруулалтын шилдгийн шилдэг “Гранпри” шагналын эзнээр хоёр дахь удаагаа шалгарч байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  уурхайчин хамт олон улс, эх орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн 2020 оныг амжилт дүүрэн угтаж байна.

    "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэлд түүхэндээ хамгийн өндөр хөрөнгө оруулалт хийлээ. 2019 он үйлдвэрийн хувьд ажил хөдөлмөрийн том ул мөрөө үлдээсэн жил байв. Техник технологио боловсронгуй болгоход нийт 410 гаруй тэрбум төгрөгийг зориулж уурхайчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал ажлыг хийж хэрэгжүүллээ.

    Энэ онд хүдэр боловсруулалтын хэмжээг хамгийн өндөрт хүргэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 37 сая.тн хүдэр олборлож, 32 сая.тн хүдэр боловсруулж байна. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн дэх үйлдвэрлэлийн хамгийн дээд үзүүлэлт болж байна.

    “Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар болсон анхны жилдээ эдийн засгийн өндөр үзүүлэлттэй ажиллаж, улс, орон нутгийн төсөвт анх удаа хамгийн өндөр буюу 930 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэв. Энэ нь 900 хүүхдийн багтаамжтай 130 сургууль, 150 хүүхдийн багтаамжтай 30 цэцэрлэг байгуулахад хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө юм.

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчин хамт олон 1 хоногт 5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн буюу 1608.5 тонн зэсийн баяжмал, 13.9 тонн молибдены баяжмал үйлдвэрлэж байна. Улс орон нутгийн төсөв нэг хоногт 2.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байна. 2019 оны эхний 11 дүгээр сарын байдлаар 1 их наяд 800 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн буюу 540 орчим тонн зэсийн баяжмал, 4758.8 тонн молибдены баяжмал үйлдвэрлэлээ.

    Ажилчдынхаа нийгмийн хөгжилд жилд нийт зардлын 7 орчим хувийг төлөвлөн зарцуулж байна. 2017 онд 59.3 тэрбум төгрөг, 2018 онд 98.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2019 онд 104.9 тэрбум төгрөг зарцуулаад байна. 2019 онд ажилтнуудын цалинг 20 хувиар нэмлээ. Мөн анхан шатны удирдах ажилтны манлайллыг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулах зорилгоор “Манлайлагч мастерын нэмэгдэл цалинг” шинээр бий болгож 40 мастерт сар бүр  600 мянгаас 1 сая төгрөгийн нэмэлт цалин олгодог болов.  Тэргүүлэх зэрэгтэй мэргэшсэн ажилчны нэмэгдэл олгож эхэллээ. Ажилтан бүртээ орон сууц худалдан авахад олгодог байсан 8 сая төгрөгийг нэмж 12.0 сая төгрөг буюу 50 хувиар нэмэгдүүлж, ажилчдын халуун хоолоор үйлчлэх зардлыг 49.3 хувиар нэмэгдүүллээ.

Фото. Б.Баттөгс

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %