Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвд төмөр замын засвар үйлчилгээний зориулалттай ПРМ-5У маркийн машин хүлээн авлаа. ОХУ-д үйлдвэрлэсэн уг техник нь төмөр замын битон дэр солих, хотойсон замыг чигжиж нэг түвшинд хүргэх, муруйсан гүйлттэй замыг тэгшлэх зориулалттай аж. Энэхүү жижиг оврын машин цагт 35 ширхэг битон дэр солих хүчин чадалтай. Өмнө нь тус төвийн Замын аж ахуйн хэсгийн ажилчид 280 кг жинтэй төмөр битон дэр солих зэрэг засвар үйлчилгээний ажлыг гараар хийдэг байсан. Ийм техниктэй болсноор энэ ажлаас үүдсэн ажилчдын эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөө арилж, хөдөлмөр хөнгөвчлөх юм.
Я.Энхтуяа















