Орос хэл, соёлын баяр боллоо

     Жил бүрийн намар уламжлал болгон тэмдэглэдэг Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Орос хэл, соёлын баярын арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэртээх 1978 онд Монгол-Зөвлөлт хоёр орны найрамдалт харилцааны үр шимээр Эрдэнэтийн овоо газрыг түшиглэн өнөөгийн Эрдэнэт хотыг барьж байгуулсан нь манай хоёр орны урт удаан хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлж ирсэн гэж үздэг. Тиймээс Эрдэнэтчүүд энэхүү найрамдал хамтын ажиллагааны өдрүүдэд өндөр ач холбогдол өгч, Найрамдлын сарын ажлыг Оросын соёл шинжлэх ухаанаас суралцах, хүндэтгэх өдрүүд болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Монгол-Оросын найрамдлын Эрдэнэт нийгэмлэгээс Орос хэл соёлын баярыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Технологийн сургууль дээр зохион байгуулав.    Тус баярын нээлтийн үйл ажиллагаанд Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн Ерөнхийлөгч, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Монгол улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ОХУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Оросын хамтын ажиллагааны агентлагийн Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Т.Ч.Будаева, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Монгол-Оросын найрамдлын Эрдэнэт  нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу нарын хүндэт зочид болон албаны бусад хүмүүс, оюутан сурагчид оролцлоо.  Энэ үеэр Монгол-Орос хоёр орны найрамдалт харилцааны үнэ цэнэ, цаашдын залгамж холбооны талаар хүндэт зочид хэлсэн үгэндээ онцолж, Орос хэл, соёлын баярын мэндчилгээг нийт оролцогчдод дэвшүүлэв.     Энэ жилийн найрамдлын өдрүүдийн хүрээнд уламжлалт арга хэмжээнээс гадна  Орос хэл соёлын баяр, төвийн бүсийн аймгуудын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиадыг зохион байгуулсан нь онцлог байв. ОХУ-д тус орны Засгийн газрын тэтгэлгээр суралцагсдын тоог нэмэгдүүлэх, ахлах ангийн сурагчдад Орос орны түүх, соёл шинжлэх ухааны талаарх мэдлэг өгөх зорилготой тус олимпиад Эрдэнэтэд анх удаа болсон нь найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн үйл ажиллагааныг цар хүрээг өргөжүүлсэн байна. Мөн энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн харьяа Орос 19 дүгээр сургуулийн 45 жилийн ойг тэмдэглэж, Орос хэл, соёлын баярын хүндэт зочид тус сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.                    
ФОТО: Б.Баттөгс
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %