Дэлхийн уул уурхайн конгрессийн удирдлагууд өргөтгөсөн шуурхайд оролцов

Долоо хоног бүрийн Даваа гарагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай хуралдаан болж, хийсэн ажлын тайлан хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцдэг. Энэ 7 хоногийн өргөтгөсөн шуурхайд Дэлхийн уул уурхайн конгресс “WMC”–ийн удирдах зөвлөлийн дарга Марек Шила, ерөнхий нарийн бичгийн дарга Ясик Скиба, Геологи уул уурхайн яамны дэд сайд асан, Эрдэнэт үйлдвэрийн Удирдах зөвлөлийн Монголын хэсгийн тэргүүнээр 16 жил ажилласан, Дэлхийн уул уурхайн конгрессийн гишүүн Д.Рэнчинханд нар урилгаар оролцов.

Дэлхийн уул уурхайн конгресс нь 1958 онд Польшийн нэрт эрдэмтэн, уул уурхайн инженер профессор Болеслав Крупинскийн санаачилгаар Варшавт анхны их хурлаа зохион байгуулснаар үүсэн байгуулагджээ. Тус байгууллага нь НҮБ-ын харьяа байгууллага бөгөөд БНПУ-д суугаа ерөнхий нарийн бичгийн даргын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг байна. 1985 оноос хойш уул уурхайн салбарынхан дунд мэргэжлийн төрөл бүрийн сургалт, хуралдаан зохион байгуулж иржээ.  Хамгийн сүүлд өнгөрсөн жил Казакстаны Астана хотод 50 улсын 2586 төлөөлөгч оролцсон “Инновацийн давамгайлал-уул уурхайн өсөлт рүү урагшлах алхам” сэдэвт хурал зохион байгуулж,  уул уурхайн салбарт тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцсэн байна.

Дэлхийн уул уурхайн салбарынханыг нэгтгэдэг тус конгрессийн ерөнхий нарийн бичгийн дарга Ясик Скиба Монгол Улсад мөн Эрдэнэт үйлдвэрт анх удаа зочилж байгаадаа баяртай байгаагаа хэллээ. Өнөөдөр дэлхий нийт Монгол Улсыг уул уурхайгаар таньдаг мэддэг болсон. Тэр тусмаа хариуцлагатай уул уурхайн тод жишээ зэс, молибдены баяжмалын үйлдвэрлэлээр Ази тивд төдийгүй дэлхийд эрэмбэтэй Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах бүхий л боломж гарц бийг удирдах ажилтнуудад хэлэн, ажлын өндөр амжилт хүслээ.

          Өргөтгөсөн шуурхай уламжлал ёсоор үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн өнгөрсөн 7 хоногийн ажлын тайлан мэдээг сонсож, ирэх 7 хоногт хийх ажлаа ярилцлаа. Мөн  ирэх намар, өвлийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалтын ажлуудын явц байдал, томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрхэн хөдөлгөх талаар хэлэлцсэн шуурхай болж өндөрлөв.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %