Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тендерт “Таятан Фүүд” ХХК шалгарч, өнгөрсөн долоодугаар сард үйл ажиллагаагаа эхэлсэн. Хоол үйлдвэрлэлийн салбарт шинэлэг тус компанийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс дутагдлаа арилгаж, хоолны чанараа сайжруулах үүрэг даалгавар өгч ажиллаж байгаа. Тендерт шалгарч, үйлчилгээний эрх авсан компаниудад хяналт тавьж ажилласнаар хоолны амт чанар сайжирч, орц хэмжээ нэмэгдсэн гэдгийг ажилчид баталлаа. Үйл ажиллагаа нь жигдэрч, үйлчилгээний соёлоо дээшлүүлсэн “Таятан фүүд”-ийнхэн эмчилгээний хоолоо хоёр төрлийн сонголттой гаргаж, баталсан цэсээ баримтлан ажиллаж байгаад уурхайчид сэтгэл хангалуун байна.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс















