Үндэсний их баяр наадам, Монголын тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой Орхон аймгийн баяр наадам өнөөдөр эрлийз дээд насны морьдын уралдаанаар эхэллээ. Эрлийз дээд насны морьдын уралдаанд 22 шандаст хүлэг тоосоо өргөлөө. Орхон аймгийн Баян-Өндөр сумын аймгийн алдарт уяач Л.Эрдэнэбатын хүрэн халзан түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Р.Мягмардоржийн шарга удаалж, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Тэмүүжиний хонгор, айргийн дөрөвт Орхон аймгийн Жаргалант сумын уяач Б.Батбаатарын бор хурдалсан бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Г.Ганхуягийн сартай халтар айрагдлаа. Ийнхүү Хүрэн шандын хөндий дэх морь барианы газарт эрлийз дээд насны морьдын уралдаан амжилттай болж уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа.
А.Бямбамаа
















