Баяжуулах үйлдвэр “Их зогсолт”-д бэлэн болжээ

   Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор зогсолтгүй ажилладаг техник, тоног төхөөрөмжүүдээ жилд нэг удаа зогсоож, иж бүрэн засвар үйлчилгээ хийдэг. “Их зогсолт” хэмээн нэрлэдэг уг засвар үйлчилгээний ажлыг энэ жил зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын нэгний хооронд  48 цагийн хугацаанд хийхээр төлөвлөн, бэлтгэл хангаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын “Технологийн тоног төхөөрөмжийн их зогсолт хийж, засварын ажил зохион байгуулах тухай” А/65 тоот тушаал 2019 оны нэгдүгээр сард батлагдан, холбогдох цех нэгжүүд оны эхнээс хэрэгжүүлжээ.     Үйлдвэрлэлийн “зүрх” гэгддэг Баяжуулах үйлдвэр “Их зогсолт”-д бэлэн болсон байна. Цехийн хэмжээнд “Их зогсолт”-д бэлтгэх 88 ажил төлөвлөжээ. Үүнээс, Бутлан тээвэрлэх хэсгийн 11 дүгээр конвейрын  хөтлөх зангилааг солих ажил намар хийгдэхээр хойшлогдсон бол бусад бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу бүрэн биелсэн байна. Баяжуулах үйлдвэрийнхэн “Их зогсолт”-ын үеэр Бутлан тээвэрлэх хэсгийн 3 дугаар конвейрын туузыг солино. Үүнтэй уялдуулан, бутлагдсан хүдрийн 65 мянган тонны багтаамжтай агуулахын тал хэсгийг цэвэрлэх ажлыг хийж эхэлжээ. Мөн 130 мянган тонны хүдэр агуулах багтаамжтай, бутлагдсан жижиг хүдрийн агуулахад засвар хийхээр төлөвлөж байна. Эдгээр агуулахын засвар, цэвэрлэгээний ажил багагүй цаг хугацаа, хүн хүч шаарддаг тул зохион байгуулалтын өндөр түвшинд бэлтгэж байгааг Механикийн албаны дарга Б.Болор-Эрдэнэ онцлов. Мөн 19, 20, 21, 22 дугаар конвейрын тэжээх амсрын засвар хийгдэхтэй холбогдуулан тухайн агуулахын ханыг шинэчлэх аж.    Өнөөдрийн байдлаар, “Их зогсолт”-ын бэлтгэл ажлын явцад ямар нэг хүндрэл гараагүй. Шаардлагатай бараа, материалыг  татан авч, хуваарилсан. Төлөвлөсөн бүх ажлыг жижиг, том гэхгүйгээр хариуцлагатай, чанартай хийхээр ач холбогдол өгч ажиллаж байгаа гэдгийг албаны хүн тодотголоо.
Фото: Б.Баттөгс
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %