УС ХАНГАМЖИЙН ЦЕХ “САЙН ТУРШЛАГА НЭВТРҮҮЛЭХ” УРАЛДААНД САЛБАРТАА ТЭРГҮҮЛЛЭЭ

Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн хамт олон, “Сайн туршлага нэвтрүүлэх” уралдаанд тэргүүн байр эзэлжээ. Усны зохицуулах хорооноос 2025-2026 оныг “Сайн туршлага нэвтрүүлэх жил” болгон зарлаж, Монгол улсын хэмжээнд Ус хангамж ариутгах татуургын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт байгууллагуудын дунд усны зүй зохистой хэрэглээ, салбарын хүний нөөцийн хөгжил, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буй сайн туршлагуудаа сурталчлах, шилдэг сайн туршлагууд хэрэгжүүлэх зэрэг үзүүлэлтээр шилдгийг тодруулсан байна.

Тус уралдаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын усны зүй зохистой хэрэглээ, усны дахин буюу эргүүлэн ашиглалт, Ус хангамжийн цехийн хэрэгжүүлж буй сайн туршлагууд өндөр үнэлэлт авчээ. Мөн тус үйлдвэрийн хэмжээнд хэрэгждэг Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO:30400 багц стандартын үр дүнг жишиг сайн туршлагаар тодруулж, Ус хангамж ариутгах татуургын тусгай зөвшөөрөл эзэмшигч орон нутгийн байгууллагууд, Усны зохицуулах хорооны мэргэжилтнүүдийн төлөөллийг Эрдэнэт үйлдвэртэй танилцаж, туршлага судлах уулзалт зохион байгуулсан байна.

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO:30400 стандартын хэрэгжилтийн талаар танилцуулж, арга туршлага, заавар зөвлөмжөө хуваалцав.

Ус хангамжийн цех, үйлдвэрийн газрын Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станцыг технологийн хэрэгцээт техникийн болон эргэлтийн усаар хангахаас гадна Усны Зохицуулах хорооноос олгодог үйл ажиллагааны Тусгай зөвшөөрлийн хүрээнд Орхон аймаг Эрдэнэт хотын хүн ам, хэрэглэгчдийг ундны цэвэр усаар ханган ажилладаг.

Усны Зохицуулах хорооноос олгодог Тусгай зөвшөөрөл нь Хүн ам, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийг цэвэр усаар хангаж бохир усыг татан цэвэрлэж зайлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бөгөөд тусгай зөвшөөрлийг 3-5 жилийн хугацаатай тухайн байгууллагын ажлын үнэлгээнд тулгуурлан олгож, сунгадаг байна. Энэ онд тус цехийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтээ хамгаалан, өндөр үнэлгээ авснаар 5 жилийн хугацаатайгаар Тусгай зөвшөөрлөө сунгуулсан гэж Ус хангамжийн цехийн дарга Б.Баянбат онцлов.

Тус цех Ус хангамж ариутгах татуургын үйл ажиллагааны холбогдох хууль, тогтоомж, эрх зүйг хэрэгжүүлж, Усны зохицуулах хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас өгсөн үүрэг даалгавар,чиглэлийг биелүүлэн ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %