“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын түүхт 50 жилийн ойн нэрэмжит сагсан бөмбөг, волейболын тэмцээн Орхон аймгийн эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын дунд зохион байгуулагдлаа.
Энэ сарын 18-наас 20-ны өдрүүдэд үргэлжилсэн уг тэмцээнд нийт долоон багийн давхардсан тоогоор 250 орчим тамирчин оролцож, гурван өдрийн турш хурд, хүч, техник ур чадвар, багийн ажиллагаагаа сорин өрсөлдөж, шилдгүүд тодров.
Волейболын эрэгтэйчүүдийн төрөлд Л.Нямбаяр ахлагчтай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын баг тэргүүн байрт шалгарч, аваргын алтан медаль хүртсэн. Харин дэд байрыг Б.Бямбабаяр ахлагчтай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Цахилгаан цехийн баг, гутгаар байрыг Э.Галбадрах ахлагчтай “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК-ийн баг тус тус эзлэв.
Волейболын эмэгтэйчүүдийн төрөлд Э.Пүрэвжаргал ахлагчтай “Эрдэнэт Булган ЦТС” ТӨХК-ийн баг тэргүүлж, хоёрдугаар байрт С.Цэцэглэн ахлагчтай “Эрдэнэтийн ДЦС”-ын баг, гуравдугаар байрт О.Цэрэнжаргал ахлагчтай “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК-ийн баг шалгарсан байна.
Волейболын шилдэг эрэгтэй тоглогчоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын тамирчин Б.Бямбажаргал, Волейболын шилдэг эмэгтэй тоглогчоор “Эрдэнэт Булган ЦТС” ТӨХК-ийн тамирчин Э.Пүрэвжаргал тодорсон юм.
Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд Ч.Чинхүсэл ахлагчтай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын баг түрүүн байрт шалгарсан бол дэд байрыг М.Буяндэлгэр ахлагчтай “Эрдэнэт булган ЦТС” ТӨХК-ийн баг, дэд байрыг Э.Галбадрах ахлагчтай “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК-ийн баг тус тус эзэллээ.
Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд Тэргүүн байрыг Х.Отгонзул ахлагчтай “Эрдэнэтийн ДЦС”-ын баг эзэлж, аваргын алтан медалиар энгэрээ гоёсон бол хоёрдугаар байрт Б.Ундрах ахлагчтай “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангайн бүсийн салбарын баг, гуравдугаар байрт Б.Мөнхтуяа ахлагчтай “Эрдэнэт үйлдвэр”-ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын баг шалгарав.
Сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын тамирчин Э.Мөнхтөр, Сагсан бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогчоор “Эрдэнэтийн ДЦС”-ын тамирчин Х.Отгонзул нар шалгарлаа.




















