“MINING WEEK & MINEPRO 2026” УУРХАЙЧДЫН НААДМААР ӨНДӨРЛӨЖ БАЙНА

Монголын уул уурхайн салбарын техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг танилцуулсан “Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжиллээ.

Үйл ажиллагааны сүүлийн өдөр уул уурхайн салбарынхан үндэсний өв соёл, уламжлалаа дээдэлсэн “Уурхайчдын наадам”-аар оролцож, үндэсний бөх, сурын харваа, шагайн харваагаар хүч, цэц мэргэнээ сорьсон. Тус наадамд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тамирчид болон уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Тухайлбал, үндэсний бөхийн барилдаанд Аймгийн начин Т.Бат-Ирээдүй, Аймгийн начин Б.Эрдэнэчулуун, сурын харваанд Монгол Улсын Даяар дуурсах дархан мэргэн Л.Отгонбаяр, Монгол Улсын даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан, Аймгийн мэргэн Л.Мөнгөнзаяа нар цэц мэргэнээ сорьж байна. Мөн шагайн харваанд Аймгийн гоц мэргэн Э.Пүрэвсүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын хөгжимчин, Шагайн харвааны аймгийн гоц мэргэн Н.Цэрэнпил нар оролцсон юм.

Үүний зэрэгцээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын бүжигчин Б.Цолмон, хөгжимчин Я.Батчимэг, Э.Пүрэвсүрэн, Н.Цэрэнпил нар урлагийн хөтөлбөрт оролцож, уурхайчдын наадмын уур амьсгалыг урлаг, соёлоороо өнгөлж байна.

Ийнхүү, “Mining Week & MinePro 2026” үйл ажиллагааны хүрээнд уул уурхайн салбарын хөгжил, шинэ технологи, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ уурхайчдын нөхөрлөл, эв нэгдэл, үндэсний уламжлал, өв соёлыг сурталчилсан арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0
Б.Учрал

Б.Учрал

Сэтгүүлч

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %