БАЯЖУУЛАГЧИД МЭДЛЭГ ТҮГЭЭХ 20 АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЛОО

Баяжуулах үйлдвэр 2026 онд шинээр бий болгосон Мэдлэг түгээх долоон ажлын байрыг өнөөдөр зэрэг нээлээ. Ингэснээр тус цех нийт Мэдлэг түгээх 20 ажлын байртай болж байна.

Шинээр байгуулагдсан Мэдлэг түгээх ажлын байруудын нээлтийн үйл ажиллагаа тус цехийн Мэдээлэл, хөгжлийн танхимд болж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Мэдлэгийн менежментийн стандартын Сайжруулалтын ажлын хэсгийн гишүүд, Баяжуулах үйлдвэрийн удирдлага, товчоо, хэсгийн дарга нар болон хэсгүүдийн Мэдлэг түгээх ажлын байр хариуцагчид оролцлоо.

Энэ үеэр бүтцийн нэгжүүд шинээр бий болгосон “Мэдлэг түгээх ажлын байр”-ны зорилго, тохижилт, хэрэгжүүлж буй шинэ санаа, шийдэл, цаашдын үр өгөөж, ач холбогдлын талаар танилцуулсан юм.

Тухайлбал, Нунтаглах баяжуулах хэсэг тоног төхөөрөмжийн засварчдад зориулсан “Ган түлхүүр”, Дулаан агааржуулалтын хэсэг “Шинэ мэдлэг, шинэлэг бүтээл, хөгжүүлэлтийн өрөө”, Өргөн тээвэрлэх машин, механизмын хэсэг “Краны цахилгаан автоматжуулалт”, Механик боловсруулалт, бигнүүрийн хэсэг “Хийн тоног төхөөрөмжийн ашиглалтын засварчдын өрөө”, Бутлан тээвэрлэх хэсэг “Том бутлалтын технологийн мэдлэг түгээх ажлын байр”, Өөрөө нунтаглах хэсэг “Үйлдвэрлэл, технологийн сургалт, хөгжлийн танхим”, Хүний нөөцийн товчоо “Мэдлэгийн интерактив төв”-ийг тус тус байгуулжээ.

“Эдгээр ажлын байр нь үйл ажиллагаанд хуримтлагдсан мэдлэг, сайн туршлага, технологийн болон мэргэжлийн мэдээллийг системтэйгээр цуглуулах, хадгалах, харилцан суралцах замаар ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, хүний хөгжил, аюулгүй ажиллагааг эрхэмлэн, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой үйл ажиллагааг хангахад чиглэж байна” гэж Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн товчооны дарга Т.Тунгалагтамир ярилаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хүний нөөцийн менежментийн тогтолцоондоо ISO 30400 багц стандартыг нэвтрүүлж, баталгаажуулсан бөгөөд тус багцад Мэдлэгийн менежментийн MNS ISO 30401:2021 стандарт багтдаг. Энэ хүрээнд үйлдвэрийн хэмжээнд “Мэдлэг түгээх ажлын байр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Өдгөө 48 жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ үйлдвэрлэл, технологи, мэргэжлийн мэдлэгийн арвин нөөцтэй уурхай болон хөгжиж ирсэн. Энэхүү хуримтлагдсан мэдлэг, туршлагыг байгууллагын оюуны хөрөнгө болгон хадгалж, ажилтнуудад түгээн өвлүүлж, тэднийг хөгжүүлэхэд “Мэдлэг түгээх ажлын байр” төслийн гол зорилго оршиж байгаа юм. Ийнхүү, баяжуулагчид мэдлэг, туршлагаа түгээн дэлгэрүүлэх 20 орчныг бий болгож, мэдлэгийг байгууллагын оюуны хөрөнгө болгон хөгжүүлэх шинэ соёлыг төлөвшүүлсээр байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %