“ЗАЛГАМЖ”-ИЙН ЭРХМҮҮДИЙН ШИНЭ СОНИРХЛЫН ЗҮГ

Эрдэнэт үйлдвэрийн хамгийн үнэ цэнтэй баялаг нь мэргэжлийн өндөр зэрэгтэй, ажлын ур чадвартай, дадлага туршлагатай ажилтнууд юм. Тэдний арга барилыг залуу үед өвлүүлэх, ирээдүйн ажиллах хүчний хэрэгцээг хангах, залгамж халаа, залуу үеийн холбоог бэхжүүлэх зорилгоор анх 2019 оноос Хүний нөөцийн хөгжлийн цогц бодлогын хүрээнд “Залгамж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн бас нэгэн гол зорилго нь гавьяаны амралтдаа суух дөхсөн туршлагатай ажилтнуудаа тэтгэвэрт гарсны дараах хоёр дахь шинэ амьдралд бэлтгэх, сонирхсон чиглэлээр нь дэмжлэг үзүүлж, бие, сэтгэлийн бэлэн байдлыг хангахад анхаардгаараа хүнлэг ач холбогдолтой.

Намрын нар ээсэн энэ өдөр “Залгамж” хөтөлбөрийн оролцогчид газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй эрхлэхэд суралцаж, өрхийн үйлдвэрлэл, зөгийн аж ахуйтай танилцахаар Дархан-Уул аймгийн чиглэлд ээлжит аялалдаа гарлаа. Миний зүүн талд Ил уурхайн Зам овоолгын хэсэгт 30 жил, улсад 35 дахь жилдээ ажиллаж буй Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга автогрейдер машинч Х.Цэрэн-Очир суужээ. Ашиглалтын гоо зүйгээрээ дэлхийд тэргүүлдэг Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн тэгшхэн, аюулгүй зам сэтгэлд бууна. Энэ эрхмийн олон жилийн хөдөлмөрийн ул мөр тэр байх нь. Харин зүүн гар талын суудалд Ус хангамжийн цехэд мөн 30 шахам жил ажиллаж буй сантехникийн слесарь Б.Баянжаргал тухлав. Эрдэнэт хотын хэрэглэгчдэд цэвэр ус түгээх төв зангилаан дээр ажилладаг чухал хүн. Автобус хөдлөхөд “Залгамж” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Дэд ажлын хэсгийн ахлагч, Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн товчооны дарга Т.Тунгалагтамир аяллын хөтөлбөр танилцуулж, аюулгүй байдлаа хангаж явахын чухлыг анхааруулсан юм. Биднийг замдаа шуудрахад Эрдэнэтчүүд маань бензиний урт дараалалдаа зогссоор хоцорсон.

Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд бид дөрөө мулталлаа. Монгол Улсын газар тариалангийн салбарт инновац, шинэ техник, технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд ажилладаг тус хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцахдаа Ойн генетик нөөцийн төв, хүлэмж, итгэмжлэгдсэн лабораториудыг нь сонирхож, шинжлэх ухаан хэрхэн үйлдвэрлэлд нэвтэрч байгааг нүдээр үзэв. Энд янтар, медаль зэрэг шинэ сортын амтат чинжүүний мутацын судалгаа, улаан лоолийн ургац өндөр, болц хурдан сортуудыг цуглуулж, сайн хувилбарыг гаргаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгаа одоо хийгдэж байна. Мөн нийлэг хальсан хүлэмжинд таримал ургамлын хортонтой биологийн аргаар тэмцэхдээ ангуучийн хачгийг ашиглах судалгаа, туршилт хийгдэж байв. Оролцогчдын дунд хүлэмжийн ногооны аж ахуй эрхлэх сонирхолтой ажилчид цөөнгүй явсан учир хүрээлэнгийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл авах боломжийг олзуурхан ашигласан.

Дал гаруй жилийн түүхтэй Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэртэй хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллаж байна. 2015 онд Баян-Өндөр ууланд ургамлын генетик нөөц, модлог болон зарим төрлийн олон наст ургамлуудыг хамгаалах, шилжүүлэн суулгах ажлыг хамтран хэрэгжүүлжээ. Мөн хүрээлэнгийн мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрийн ойн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, хувь нэмрээр үргэлж бахархаж явдгаа илэрхийлсэн. Тэд Эрдэнэт үйлдвэрийн Ойн генетик нөөцийн төвийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд дэм үзүүлж, 100 га-д мод үржүүлгийн газар байгуулах ТЭЗҮ-ийг хамтран боловсруулсан байна.

Бидний дараагийн “өртөө” хүнсний ногооны тариалалт, зөгийн аж ахуйн эрхлэлтээрээ тэргүүлэгч Орхон сум. Ирэх жил сумынхаа 60 жилийг тэмдэглэх Орхончуудын амьжиргааны гол эх үүсвэр нь өрхийн тариалан. Айл бүр хашаандаа хүлэмжтэй. Гишгэх газаргүй шахам болтол ногоо, жимс тарьжээ. Ингэснээр Монгол Улсын хүнсний ногооны хэрэгцээний 20 гаруй хувийг хангадаг гэж Орхон сумын Засаг даргын орлогч Э.Өсөхбаяр ярилаа. Бидний очсон Ч.Мөнхжаргалынх энэ жил нийт 2000 гаруй шуудай ногоо, нэг тонн гаруй зөгийн бал хураажээ. Зуншлага, ургамлын гарц зэргээс шалтгаалаад жил бүр өөр байдаг гэнэ. Энд 30 кг-ын шуудайтай сонгино 50 мянган төгрөгийн үнэтэй. Өөрөөр хэлбэл, 1 кг нь 1600 төгрөг. 40 кг-ийн шуудайтай лууван 80 мянган төгрөгийн үнэтэй байна.

Бид дараа нь П.Жаарай гуайн зөгийн аж ахуйтай танилцлаа. Шаамарын ТМС-ийн жимс, ногооны анги төгссөн тэрээр сүүлд зөгий аж ахуй руу оржээ. Эднийх 25 бүл зөгийтэй. Тухайн жилийн балт ургамлын байдлаас шалтгаалаад нэг бүл зөгийнөөс дунджаар 30 кг бал авч, ямар цэцгийнх гэдгээс хамаарч кг-ыг нь 25,000-35,000 төгрөгөөр борлуулдаг. “Залгамж” хөтөлбөрийн оролцогч Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн хэсгийн дарга П.Нацагдорж эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялахдаа тухайн орон нутгийн иргэдэд орлого оруулах дуртай гэж хэлсэнчлэн бид даршилсан болон шуудайтай ногоо, зөгийн балнаас чамгүй худалдан авалт хийсэн. Мөн аялагчид маань сонирхсоноо асуун тухалж, тусгайлан зөвлөгөө мэдээлэл авсандаа сэтгэл дүүрэн явлаа. Орхон сумын Засаг даргын орлогч “Залгамж” хөтөлбөрийн оролцогчдын дунд сонирхолтой асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, нутгийн брэнд саримс, зөгийн бал, шуудай сонгиноор ялагчийг урамшуулж, аяллын хөтөлбөрийг баяжуулж, өнгө, инээд нэмсэн юм.

Буцах замд “Уран Хант Марал” ТББ-ын тэргүүн, магистр Л.Уранцэцэг “Ногоон шилжилт, ногоон бизнесийн шийдэл” сэдвээр автобусанд сургалт явуулж, сэдэл сэргэлт авсан оролцогчдын мэдлэгийг улам гүнзгийрүүллээ. Сургалтын агуулгыг бататгах, аяллын уур амьсгалыг хөгжилтэй болгох үүднээс асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, анхааралтай, идэвхтэй оролцогчдыг гарын бэлгээр урамшуулсан.

“Залгамж” нь Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжилд хүч хөдөлмөрөө бүрэн дүүрэн зориулсан ажилтнуудад амьдралын дараагийн үеэ утга учиртайгаар үргэлжлүүлэх, өөрийн сонирхол, туршлагадаа тулгуурлан шинэ боломжийг нээхэд дэмжлэг үзүүлдгээрээ дэндүү хүнлэг хөтөлбөр. Ажил мэргэжлийн залгамж халааг бэлтгэхийн зэрэгцээ ахмад, туршлагатай ажилтнуудыг шинэ боломж руу хөтлөх гүүр болж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %