Монгол Улсад зохион байгуулагдаж буй “MiningWeek & MinePro 2026” олон улсын чуулган, уул уурхайн үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ жилийн үйл ажиллагаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл, тогтвортой хөгжлийн асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх томоохон талбар болж байна.
“MiningWeek & MinePro 2026”-ын хоёр дахь өдөр төр, уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллага, мэргэжилтнүүдийн оролцоотой илтгэл, хэлэлцүүлэг, бизнес уулзалт үргэлжилж, салбарын өмнө тулгамдаж буй асуудал болон шинэ боломжуудын талаар санал солилцож байна.
Мөн үзэсгэлэнгийн талбайд уул уурхайн техник, тоног төхөөрөмж, дэвшилтэт технологи, инновацын шийдлүүдийг танилцуулж, дотоодын болон гадаадын компаниуд хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлж байна.
Ийнхүү “MiningWeek & MinePro 2026” нь уул уурхайн салбарын төр, бизнес, хөрөнгө оруулалт, технологийн төлөөллийг нэг дор холбон, Монголын уул уурхайн салбарын ирээдүйн хөгжлийн талаар нээлттэй яриа хэлэлцээг өрнүүлсээр байна. Үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд олон талт уулзалт, хэлэлцүүлэг, танилцуулгууд үргэлжилж, салбарын оролцогчдын анхаарлыг татсан шинэ мэдээлэл, санал санаачилгууд танилцуулагдах юм.















