МОНГОЛ, ОРОСЫН ОЛОН ЖИЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ҮЕИЙН ТЕХНОЛОГИ, МЭДЛЭГ, ИННОВАЦЫН ЧИГЛЭЛЭЭР УЛАМ БЭХЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хамтын ажиллагаа: Стратегийн хамтын ажиллагааны хамгийн тод бэлгэ тэмдэг - Эрдэнэт үйлдвэр” сэдвээр орос хэлээр илтгэл танилцууллаа.

Монголын уул уурхайн салбарын олон улсын хамтын ажиллагаа, хэлэлцүүлгийн чухал талбар болсон “Mining Week” үйл ажиллагааг Ерөнхий захирал Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа санаачлан эхлүүлж байсан. Өнөөдөр уг үйл ажиллагаа олон улсын уул уурхайн салбарын төлөөлөл оролцдог өргөн хүрээний чуулган, үзэсгэлэн болон өргөжжээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон илтгэлдээ, Эрдэнэт үйлдвэрийг Монгол, Оросын олон жилийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, хамтын бүтээн байгуулалтын бодит үр дүн хэмээн тодорхойлж, үйлдвэрийн түүхэн замнал, өнөөгийн хөгжил болон цаашдын хамтын ажиллагааны талаар танилцуулсан юм.

Эрдэнэт үйлдвэр үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн хоёр орны мэргэжилтэн, инженер, ажилчдын хамтын хөдөлмөрөөр хөгжиж, уул уурхайн үйлдвэрээс гадна хот, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, соёлын бүтээн байгуулалтыг дагуулсан цогц хөгжил болсон. Өнөөдөр энэ түүхэн өв, мэдлэг, туршлага Монголын шинэ үеийн инженер, техникийн ажилтнуудад өвлөгдөн, үйлдвэрийн хөгжлийн суурь болж байна.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн сүүлийн жилүүдийн хөгжлийн үр дүнг онцолж, үйлдвэрлэлийн хүчин чадал, техник технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэл, дижитал шилжилтийг үе шаттай хэрэгжүүлж буй талаар мэдээлэв. Үүний зэрэгцээ геологи хайгуул, хүний нөөц, шинжлэх ухаан, боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд ОХУ-ын их, дээд сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг илтгэлдээ дурдсан.

Эрдэнэт үйлдвэрийн цаашдын хөгжлийн зорилт нь зөвхөн үйлдвэрлэлийн өсөлтөөр хязгаарлагдахгүй бөгөөд шинэ технологи, инновац, шинжлэх ухаан, боловсрол, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгааг Ерөнхий захирал Г.Ёндон хэлж байлаа. Илтгэлийн төгсгөлд тэрээр, Монгол, Орос хоёр орны олон жилийн хамтын ажиллагааг шинэ үеийн технологи, мэдлэг, инновацын чиглэлээр улам бэхжүүлэх боломжтойг онцоллоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0
Б.Учрал

Б.Учрал

Сэтгүүлч

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %