ШИНЭ АЖИЛТНУУД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮНДСЭН ЦЕХҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад чиглэсэн “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр” тав дахь жилдээ хэрэгжиж байна. Цогц хөтөлбөрийн нэг “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөр 2026 оны төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Эрдэнэт үйлдвэрт энэ жил сонгон шалгаруулалтаар ажилд орсон 174 ажилтан “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-т хамрагдаж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд шинэ ажилтнууд үйлдвэрийн бүсээр аялах, төрөл бүрийн сургалтууд, тэр дундаа цахим платформ дээр ажиллах, сайжруулалт хийх зэрэг олон талын мэдлэг, чадварт суралцаж байна.

Өнөөдөр зохион байгуулсан хөтөлбөрийн хоёр дахь аялалд 60 шинэ ажилтан оролцож, Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдтэй танилцан, үйлдвэрлэлийн цехийн үйл явцыг үзэж сонирхлоо. Ил уурхай, Авто тээврийн цех, Баяжуулах үйлдвэрээр аялж, дараа нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн музейгээр зочилж, 48 дахь жилдээ ажиллаж буй үйлдвэрийн түүхэн замналтай танилцсан юм. Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийн ажлын хэсгээс оролцогчдодоо мэдээллийн портал сайт дээрх ажилтнуудад зориулсан мэдээллүүдийг дэлгэрэнгүй танилцуулахаар төлөвлөсөн байна.

Тус хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч, Ус хангамжийн цехийн хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Энхтайван, “Шинээр ажилд орж буй ажилтанд ажлын анхны өдрийн сэтгэгдэл маш чухал байдаг. Ийм учраас бид ажлын анхны өдрийн стандарт хэрэгжүүлж, бүтцийн цех нэгж бүрд бодит ажил хэрэг болгож байна. Шинэ ажилтнуудын хамгийн их хүсдэг зүйл гэвэл ажлын байрны ойлгомжтой байдал. Хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ бид энэ хүсэлтийг онцлон, тухайн ажилтанд ойлгомжгүй байгаа асуудлыг тодорхой болгож, мэдээлэл өгдөг” гэж хөтөлбөрийнхөө давуу талыг онцлов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %