ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ТӨРИЙН БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Даваасүрэн болон тус яамны газар, хэлтсийн дарга нартай хийсэн албан уулзалтынхаа үеэр Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн 10 жилд техник, технологийн шинэчлэл хийж, хүдэр боловсруулах хэмжээг 40 сая тоннд хүргэх үйлдвэрлэлийн суурь бүрдүүлснээ онцлон танилцууллаа. Мөн хөгжлийн дараагийн шатанд хүчин чадлыг дахин нэмэхээс илүү, бий болгосон хүчин чадлаас өндөр өгөөж авах, найдвартай ажиллагааг хангах, нөөц болон дэд бүтцийг урт хугацаанд оновчтой ашиглахыг зорьж байгаагаа илэрхийлэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2027-2031 онд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Эрдэс баялгийн нөөц өсгөх, Ил уурхайн болон Авто тээврийн цехийн техникийн шинэчлэл, Засвар, механикийн заводын өргөтгөл шинэчлэл, Ус хангамжийн шугам хоолойн шинэчлэл, Цахилгаан хангамжийн шугам сүлжээ, дэд станцын шинэчлэл, 1000 кВт-ын нарны цахилгаан станц барих, Дэвшилтэт техник, технологи бүхий бүрэн автомат мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолбор байгуулах, Оюут ордыг бүрэн ашиглах стратегийн хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжүүлнэ. Үүнийг дэмжих тогтвортой эрх зүйн орчин, төрийн бодлогын шийдэл, хэрэгжилтийн нэгдсэн механизм хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр-үйлдвэрийн бодлогын уялдаа шаардлагатайг хэлсэн.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, "Эрдэнэт үйлдвэрийн зорилго, зорилтууд тодорхой, алсын хараа сайн байгааг харах сайхан байна" гээд, яамны зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улс зээлжих зэрэглэл өндөр байгаа энэ үед урт хугацааны хөгжлийн зээлээр хөрөнгө оруулалтын төслүүдээ цаг алдахгүй хэрэгжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн савалгаанд өртөхгүй байх боломж байгааг зөвлөсөн юм. Түүнээс гадна Оюут орд, “Сэлэнгэ” амралтын бааз орчим илэрсэн Хүннүгийн үеийн дурсгалыг аврах хамгаалах, Шинжлэх ухааны академитай хамтын ажиллагаа эрчимжүүлэх чиглэл өглөө.

Эрдэнэт үйлдвэр 2017 онд 577.6 тэрбум төгрөг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байсан бол өнгөрсөн онд 2.3 их наядыг төвлөрүүлжээ. Харин 2017-2025 онд Орхон аймгийн төсөвт 608 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол Булган аймгийн төсөвт 194 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %