Эрдэнэт үйлдвэрийн ногоон хөгжлийн шинэ бүтэц, технологи “СОР17”-д сайн туршлага болж байна

Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын “Газрын өдөр”-ийн хүрээнд “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн харьяа компаниудын төлөөлөл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийсэн бүтээн байгуулалт, Шинэ Хархорум хотын ногоон байгууламж, ойн зурвас байгуулах ажил, уул уурхайн нөхөн сэргээлтийн ололт, инновац шингэсэн шинэ технологи нэвтрүүлэх боломжийг хэлэлцэж байна.

“Газрын өдөр”-ийг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ, Монголчууд байгаль дэлхийгээ хамгаалах уламжлалт мэдлэг, соёл, хандлагатай, байгальтайгаа ойр амьдарч ирсэн ард түмэн хэдий ч дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цөлжилт, газрын доройтол сүүлийн жилүүдэд эрчимжиж байгааг онцоллоо.

Мөн “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн харьяа компаниуд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарих, ойжуулах, нөхөн сэргээх чиглэлээр тодорхой амлалт авч, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодит хувь нэмэр оруулахын төлөө ажиллаж байгааг тэмдэглэв.

Эрдэнэт үйлдвэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, 100 сая мод тарих амлалт авсан бөгөөд энэхүү ажлаа анхнаас нь шинжлэх ухааны үндэслэлтэй эхлүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнүүлсэн. 2022 онд Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг байгуулж, модлог ургамлын үрийн нөөц, генетикийн фонд бүрдүүлэн, үрийн болон биотехнологийн лабораторийн үйл ажиллагааг тогтворжуулан ажиллаж байна. Мөн 2025 онд Хөрсний инновац, технологийн “Эрдэнэт” төв, Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын үйл ажиллагааг эхлүүлж, тарьц суулгацын нөөц бүрдүүлэн, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ногоон байгууламж, татмын ойжуулалтын ажил хэрэгжүүлж байгаа талаар “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга Б.Сэр-Оддамба илтгэлдээ танилцууллаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %