Эрдэнэт үйлдвэр усны хэрэглээгээ 31 хувиар бууруулжээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын “Усны өдөр”-т “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн дарга Б.Баянбат “Эрдэнэт үйлдвэрийн ус ашиглалт, усны зохистой хэрэглээ, усны нөөцийн сайн менежмент” сэдвээр илтгэл танилцууллаа.

Монголын уул уурхайн салбартаа усны хэрэглээгээр тэргүүлдэг Эрдэнэт үйлдвэр жилд 20.9 сая м3 ус хэрэглэдэг. Байршиж буй газар зүйн онцлог, зэсийн баяжмал үйлдвэрлэх тасралтгүй ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс хамаарч Эрдэнэт хотоос 65 км-ийн алс Сэлэнгэ мөрний ай саваас цэвэр ус олзворлон, технологийн хэрэгцээнд 83 орчим хувийг нь хэрэглэж байна. Харин үлдсэн хэсгийг нь Орхон аймгийн хүн ам, аж ахуйн нэгжийн хэрэгцээнд түгээдэг.

Эрдэнэт үйлдвэр байгалийн шавхагддаг баялаг болох усны нөөцийг хэмнэлттэй, үр дүнтэй, нөхөн сэргээгдэх байдлаар ашиглах зорилгоор технологийн процесст хэрэглэж буй усны хэрэглээг бууруулах, цэвэрлэх байгууламжаас гарч буй саарал усыг дахин ашиглах зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг энэ үеэр танилцуулсан юм. Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй жишиг нормоор нэг тонн зэсийн баяжмал боловсруулах усны хэмжээ 4.1 орчим м3 байдаг бол Эрдэнэт үйлдвэрийн хувьд 2.82 м3 байна. Өөрөөр хэлбэл, усны хэрэглээг 31 хувиар бууруулжээ. Мөн Эрдэнэт хотын хүн ам, аж ахуйн нэгжээс гарч буй ахуйн бохир усыг цэвэрлэн, 50 орчим хувийг нь үйлдвэрлэлд ашиглаж байна. Цаашид 100 хувь ашиглах зорилт тавин ажиллаж байгааг онцоллоо.

“Усны өдөр”-т Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Багануур” ХК, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК зэрэг 11 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, усны менежментийн бодлого, төсөл, санаачилгаа танилцуулан туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %