ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг үйлдвэрийн газрын Ерөнхий инженер Т.Батмөнх удирдан явуулж, бүтцийн нэгжийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэвийн ажиллаж, нийт ажилтны сургалт зохион байгуулагдаж эхэлсэн талаарх мэдээллээр зөвлөгөөн эхэллээ. Долоо хоног бүрийн лхагва, пүрэв гарагт зохион байгуулагдаж буй тус сургалтад цех, нэгжүүд ажилтнуудаа хамруулахыг ХАБЭАХ-ээс санууллаа.

Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн Үйлдвэрлэлийн албаны дарга А.Машбаяр өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын биелэлт танилцуулж, технологийн нормчлогдсон материалын нийлүүлэлт хэвийн байгааг хэллээ. Уурхайчид наймдугаар сарын эхний 23 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн цехүүдэд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд хуваарийн дагуу үргэлжилж, бүтцийн нэгжүүд намар, өвлийн бэлтгэлээ хангаж байна. Үйлдвэрийн газрын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлд нийт 295 ажил төлөвлөснөөс 20 ажил 100 хувийн биелэлттэй, нийт ажил 18.8 хувийн биелэлттэй явна.  Ажилтнууд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хуваарийн дагуу хамрагдаж байна.

Авто тээврийн цех, Хүний нөөц, захиргааны хэлтэстэй хамтран энэ сарын 27-нд Комацу брэндийн 8 автомашин ашиглалтад хүлээн авах үйл ажиллагааны бэлтгэл хангаж байна.

Баяжуулах үйлдвэрийнхэн Онцгой даалгаварт ажил гүйцэтгэж, гурван долоо хоногийн хугацаанд ажиллаж, 11-р худгийн нуурын уснаас 18 метрийн гүнд байсан 1400 мм-ийн голчтой гурван ширхэг ган хоолойг гүйцэд хааж дуусгасан байна. Энэхүү өндөр эрсдэлтэй ажилд хамтран ажилласан Гэрээт Гал түймэр унтраах, аврах 058-р ангийн хамт олонд талархал илэрхийллээ.

Дулааны цахилгаан станцын Их зогсолт тодорхой шалтгааны улмаас хойшилж, энэ 7 хоногийн амралтын өдрүүдэд хийгдэхээр хугацааг төлөвлөн, баталгаажуулахаар хүлээгдэж байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17-р бага хурал буюу UNCCD COP17 олон улсын бага хурал энэ сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, Эрдэнэт үйлдвэр онцгой ач холбогдол өгч оролцож байгааг Ерөнхий захирал Г.Ёндон шуурхай зөвлөгөөний үеэр хэлсэн. Мөн “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ээс Эрдэнэт үйлдвэрийн 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааг “Хангалттай” дүнгээр үнэлснийг дуулгаж, бүтцийн нэгжийн удирдлагуудаар дамжуулан, нийт Уурхайчдадаа баяр хүргэлээ.

Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх сургууль, цэцэрлэг болон хүүхдийн “Энэрэл” төвд засварын ажил гүйцэтгэж буй Барилга засварын цех болон холбогдох цех, нэгжүүд хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг бүрэн хангаж, засварын ажлуудыг хугацаанд нь чанартай дуусгахад онцгой анхаарч ажиллахыг шуурхай зөвлөгөөнөөс үүрэг болголоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %