ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР “ТЭСВЭРТЭЙ БАЙДЛЫН ӨДӨР”-ӨӨР ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, УУР АМЬСГАЛЫН ДАСАН ЗОХИЦЛЫН ШИЙДЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ногоон бүсэд “Тэсвэртэй байдлын өдөр”-ийн үйл ажиллагааг өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ хариуцан зохион байгуулж байна. Энэ өдөр бага хурлын төлөөлөгчдөд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад оролцогч талуудад "Чингис хаан баялгийн сан нэгдэл"-ийн бүрэлдэхүүн компаниуд экосистемийн урт хугацааны тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлт, ган, газрын доройтолд дасан зохицох шийдлүүд, биологийн олон янз байдлын хамгаалал, уул уурхайн бүсэд амьдарч буй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаагаа танилцуулж байгаа юм.

“Тэсвэртэй байдлын өдөр”-ийг нээж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үг хэлэхдээ, "Өнөөдөр бидний ярьж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын асуудал бол угтаа хүн төрөлхтний амьдралын үндэс болсон газар, ус, хөрс, экосистем, хүнс, амьжиргаа, эдийн засгийн аюулгүй байдлын ирээдүйн тухай юм" хэмээгээд, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хоёр зүйлийг зэрэг хийх шаардлагатайг онцлов. Тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан, эрсдэлийг сааруулах, өөрчлөлтийн нөлөөг даван туулах, дасан зохицох, тэсвэртэй байдлыг бий болгох. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ усны нөөцөө, экосистемээ хамгаалж, хөрсөө сэргээж, үйлдвэрлэлээ уур амьсгалын эрсдэлд тэсвэртэй болгох ёстой. Эрдэнэт үйлдвэр бол Монгол Улсын эдийн засгийн хөгжилд онцгой үүрэгтэй, томоохон аж ахуйн нэгжийн хувьд байгаль орчныг хамгаалах, учирч болох сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг зохистой ашиглах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх асуудлыг үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг гэж үздэг. Байгаль орчны удирдлагын тогтолцооны менежментийн ISO 14001:2004 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн Монголын анхны уурхай болсон нь ч энэ хандлагын нэг илэрхийлэл" гэдгийг тодотгосон.

Эрдэнэт үйлдвэр оролцогчдод хандаж, туршлагаа хуваалцъя, технологио танилцуулъя, шинжлэх ухаан, инновацдаа хөрөнгө оруулъя, байгальд ээлтэй санхүүжилтийг нэмэгдүүлье, төр, бизнес, шинжлэх ухаан, орон нутаг, иргэдийн түншлэлийг бэхжүүлье. Хамгийн чухал нь амлалтаас үйл ажиллагаанд, үйл ажиллагаанаас бодит үр дүнд, эндээс тогтвортой өөрчлөлтөд шилжицгээе, хэмээн уриалав.

Энэ үеэр Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга Ж.Жавхланбат “Биологийн олон янз байдлын хамгаалал”, Эдийн засгийн хэлтсийн тэргүүлэх эдийн засагч Ц.Оюунболор “Байгаль орчин, нийгэм, засаглалын удирдлага, Эрчим хүчний хэлтсийн менежер Б.Болдбаяр “Эрчим хүчний хэмнэлт” сэдвээр илтгэл танилцуулан хэлэлцүүлж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %