ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ДЦС-ЫН “ИХ ЗОГСОЛТ” ЭНЭ САРЫН 22, 23-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

Эрдэнэт үйлдвэрийн 2026-2027 оны намар, өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Дулааны цахилгаан станцын төлөвлөгөөт “Их зогсолт”-ыг энэ сарын 22, 23-ны амралтын өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж буйг тус станцын Ерөнхий инженер мэдээллээ. Тус станцын нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмжийн засварын нийт 135 ажил буюу 1768 хүн/цаг гүйцэтгэлийг энэ удаагийн “Их зогсолт”-ын үеэр хийхээр төлөвлөгөөг баталсан байна.

Мөн “Их зогсолт”-ын үеийн Дулаан, цахилгааны эрчим хүчийг бүрэн болон сэлгэн залгаж, таслах хөтөлбөрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженерийн ажлыг түр орлон гүйцэтгэгч Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболороор батлуулан, хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байна. “Их зогсолт”-оор Дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийг 28 цаг, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг 48 цагийн турш салгаж, засвар үйлчилгээ, уурын хаалт солих зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэнэ. “Их зогсолт”-ын засварын ажилд шаардлагатай сэлбэг материалын худалдан авалт, нийлүүлэлт 95%-н гүйцэтгэлтэй байгаа бөгөөд бараа материал, сэлбэг тоног төхөөрөмжийг станцын агуулахад татан аваад байна.

Энэ жилийн “Их зогсолт”-ын засвар үйлчилгээг гүйцэтгэх ажилтнуудын ажлын хуваарийг Дулааны цахилгаан станцын даргын тушаалын дагуу гаргаж, нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажиллана. Мөн Эрчим хүчний хэлтэс, Механикийн хэлтэс, ХАБЭА-н хэлтэс, Чанарын хяналтын хэлтэс, Цахилгаан цех, Авто тээврийн цех, Засвар, механикийн завод зэрэг бүтцийн нэгж, хамт олон хамтран гүйцэтгэхээр бэлтгэл хангаж байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %