Өвчлөлийг эрт илрүүлэхэд анхаарч зөвлөлдөв

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Хойд бүсийн хавдрын эмчилгээ, оношилгооны дэд төвийн удирдлагуудыг хүлээн авч, ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн явц, үр дүн, өвчлөл бууруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг тавдугаар сарын 06-нд албан ёсоор эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар тус үзлэгт 3494 ажилтан хамрагдаад байна. Үүнд 2849 ажилтан, 540 ахмад, үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон 105 иргэн багтжээ.

Энэ удаагийн урьдчилан сэргийлэх үзлэгийг өмнөх жилүүдээс өргөжүүлж, нарийн мэргэжлийн оношилгоо, шинжилгээний үндсэн 12 багцаас гадна үйлдвэрийн хэвийн бус нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг ажилтнуудын мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг эрт илрүүлэх, оношлох зорилгоор ХАБЭА-н хэлтэстэй хамтран, нэмэлтээр зургаан багц боловсруулан хэрэгжүүлж байна.

Одоогоор урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан ажилтнуудын 47 хувь нь “ХАБ-ын багц” үзлэгт хамрагдсан талаар “Эрдэнэт” сувиллын статистикч эмч Ж.Эрдэнэчимэг мэдээлэв.

Мөн энэ жил бүх ажилтныг В, С вирус болон хүний хөхөнцрийн вирус буюу папилломавирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж байгааг онцоллоо. Эдгээр вирус нь хавдар үүсгэгч шалтгаан болдог учраас сэргийлэх боломжтой хавдруудыг эрт илрүүлэх ач холбогдолтой юм.

Түүнчлэн, амьсгалаар хеликобактер илрүүлэх шинжилгээг энэ жил хийж эхэлсэн бөгөөд үзлэгийн дүнгээр ажилтнуудын дунд хеликобактерийн халдвар болон хоол боловсруулах замын үрэвсэлт өвчлөл өндөр байгаа нь ажиглагджээ. Иймээс энэ төрлийн өвчлөлийг бууруулахад чиглэсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдэд папилломавирусын халдвар харьцангуй бага байгаа үед нь вакцинд хамруулах, мөн В вирусгүй ажилчдаа вакцинд хамруулах зэргээр өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжуудын талаар Хойд бүсийн хавдрын эмчилгээ, оношилгооны дэд төвийн захирал Ж.Жавхлан танилцуулж, санал солилцсон юм.

Уулзалтаар урьдчилан сэргийлэх үзлэгийн явцад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодитой арга хэмжээ авч ажиллахад санал нэгдэв.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %