УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор удирдсан.

Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр”-т өндөр эрсдэлтэй 19, урьдчилан сэргийлэх чиглэлийн 22 ажил хийгдсэн талаар ХАБЭА-н хэлтсээс мэдээлэв. Мөн тус долоо хоногт нийт 529 ажилтанд зааварчилгаа өгч, ажлын байрны сургалтад 49 хүнийг хамруулжээ.

Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс наймдугаар сарын эхний 9 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Тайлант хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээс хоёр үзүүлэлтээс бусад нь 100 болон түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй байна. Молибдены баяжмалын ачилтыг төлөвлөгөөнөөс 15 вагон, зэсийн баяжмалын ачилтыг 14 вагоноор тус тус давуулан гүйцэтгэсэн байна.

Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд багтсан ажлуудын талаар нэгжийн удирдлагууд тус бүр мэдээлэл хийж, хэрэгжилтийн явцыг танилцууллаа. Мөн бүтцийн нэгжүүдэд төлөвлөгөөт засварын ажлууд хэвийн үргэлжилж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 8800 хүн хамрагдахаас өнөөдрийн байдлаар 2849 ажилтан буюу 41 хувь, 540 ахмад буюу 34 хувь, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон 105 хүн буюу 62 хувь нь хамрагдаад байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг ханган ажиллахад шаардлагатай бараа материал болон түлшний нийлүүлэлт хэвийн байгааг холбогдох бүтцийн нэгжийн удирдлагууд мэдээллээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, 2026 оны эхний хагас жилд үйлдвэрлэл, эдийн засгийн өндөр үзүүлэлттэйгээр амжилттай ажилласан Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олонд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал биечлэн уулзах үеэрээ талархал илэрхийлж, баяр хүргэснийг энэ үеэр уламжилсан.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн 2026 он эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал энэ сарын 14-ний өдөр зохион байгуулагдахаар товлогджээ. Холбогдох газар, хэлтсүүд тус тайлан хуралд оролцох бэлтгэл ханган ажиллаж байна. Ерөнхий захирал шуурхай зөвлөгөөний төгсгөлд, цех нэгжийн удирдлагуудад цаг үеийн асуудалтай холбоотой үүрэг, чиглэл өглөө.

 

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0
Б.Учрал

Б.Учрал

Сэтгүүлч

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %