Чанарын хяналтын хэлтсийн үйл ажиллагааг 98.9 хувиар үнэллээ

Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсийн хамт олон 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагаандаа 98.9 хувийн үнэлгээ авлаа. Тус хэлтсийн хамт олон оны эхнээс орлого нэмэгдүүлж, зардал бууруулах, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх чиглэлээр үндсэн гурван зорилт дэвшүүлэн ажиллажээ. Өртөг зардлыг бууруулах, хэмнэлтийн бодлогын хүрээнд ажил үйлчилгээний төлөвлөгөөг 101.4 хувиар биелүүлэн, үйл ажиллагааны зардлыг 1.6 тэрбум төгрөг буюу 14.5 хувийн хэмнэлттэй ажилласан байна.

Орлого нэмэгдүүлэх чиглэлээр гаднын 45 байгууллагад төлбөрт үйлчилгээ үзүүлэн, тэдгээрээс 90.4 сая төгрөгийн нэмэлт орлого төвлөрүүлсэн байна. Мөн гаднын нийлүүлэгчдийн 564.9 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй бараа материалыг 972 удаагийн акт, шаардлагаар чанарын хяналтад хамруулж, үүнээс 4 тэрбум төгрөгийн техникийн тодорхойлолтоос зөрүүтэй бараа материалд 27 актаар буцаалт тогтоон, учирч болох эрсдэлээс арилгажээ. Зэсийн баяжмал ачилтын төлөвлөгөө металлын хэмжээгээр 104.9 хувиар биелж, нийт 4746 вагон баяжмал ачуулсан байна. Оны эхний хагас жилд 65204 тонн зэсийн баяжмалыг худалдааны шаардлагад нийцүүлж, чанарын үзүүлэлтийг 22.53 хувь, 788 тонн молибдены баяжмалын чанарын төлөвлөгөөг 49.48 хувьд хүргэж, ачуулах ажлыг зохион байгуулсан байна. Түүнчлэн, технологийн голлох түүхий эд, материалын нийлүүлэлтэд чанарын иж бүрэн хяналт тавьж, стандартын шаардлага бараа бүтээгдэхүүн хүлээн авах боломжийг бүрдүүлэн ажиллажээ. Мөн жингийн хяналтын үр дүнгээр технологийн материалуудын тоо хэмжээ илүү тооцогдохоос сэргийлж, 116 сая төгрөгийн учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Чанарын хяналтын хэлтэс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 1637 удаагийн хяналт шалгалт явуулан, 279 зөрчлийг илрүүлэн арилгаж, ажилчдын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн журмыг 100 хувиар хэрэгжүүлсэн байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Чанарын төгөл байгуулах төслийг үргэлжлүүлж, хамт олноороо 1350 ширхэг мод тарьж, эзэнжүүлжээ. Тус хэлтсийн лабораториудад “Мэдлэг түгээх ажлын байр” нээн, тогтмол ажиллуулж, ажилтнуудын ур чадвар, хиймэл оюун ухаан ашиглах чадамж, мэдлэгийг дээшлүүлэх зэрэг сургалт хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Олон улсын стандартад нийцсэн Химийн төв лабораторийн барилгын ажлыг дуусгаж, улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэгч компани 100 хувь хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан нь Чанарын хяналтын хэлтсийн оны эхний хагас жилийн томоохон ажлын нэг боллоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %