УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнийг Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор удирдан явууллаа.

Зөвлөгөөний эхэнд үйлдвэрийн хамт олны хөдөлмөр, уул уурхайн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан Ерөнхий захирал Г.Ёндонд нийт уурхайчдын нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.

Ерөнхий захирал Г.Ёндон шагналыг нийт уурхайчдын хамтын хөдөлмөрийн үр дүн хэмээн онцлоод, 35 жилийн турш уул уурхайн салбарт ажилласан туршлага, салбарын эрх зүйн шинэчлэл, уул уурхайн биржийн тогтолцоо, тээвэр, логистикийн шинэчлэлийн үр өгөөжийг төрөөс өндрөөр үнэлснийг тэмдэглэв. Мөн үйлдвэрийн өнөөгийн амжилт нь нийт хамт олны итгэл зүтгэл, хариуцлагатай хөдөлмөрийн үр дүн болохыг онцлон уурхайчдад талархал илэрхийллээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, өндөр эрсдэлтэй таван ажлыг аюулгүй гүйцэтгэн, бүтцийн нэгжүүдэд зорилтот хяналт шалгалт зохион байгуулжээ. Энэ долоо хоногоос дөрөвдүгээр шатны хяналт шалгалт эхэлж, Геологи, хайгуулын экспедицэд ажиллах юм. Мөн 170 ажилтанд ХАБЭА-н зааварчилгаа өгч, галын дуудлага гараагүй талаар мэдээлэв.

Байгаль орчны чиглэлээр борооны дараах нөхцөл байдалд тогтмол хяналт тавьж, хүчиллэг усны асуудлыг шуурхай шийдвэрлэн ажиллаж байгааг танилцууллаа. Мөн долоодугаар сарын 11-нд гарсан далангийн гэмтлийг цаг алдалгүй засварлаж, эрсдэлийг бүрэн хяналтад авсан байна.

Үйлдвэрлэл, техникийн хэлтэс өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт, бараа материалын нөөц бүрдүүлэлтийн явцыг танилцууллаа.

Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх Эрдэнэт хотын 50 жилийн ойн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу амжилттай үргэлжилж байгааг мэдээлэв. Бүтцийн бүх нэгжүүд баярын арга хэмжээний бэлтгэлд идэвх санаачилгатай оролцож, CuMo арена цогцолбор, төв талбай, стадион болон бусад байгууламжийн тохижилтын ажил хийгдэж байна. Түүнчлэн ойн төв арга хэмжээ 2026 оны долоодугаар сарын 23-нд болох юм.

Мөн хүүхдийн зуслангийн засвар, тохижилтыг батлагдсан төсөвт багтаан бүрэн хийж, ээлжийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулж байгааг мэдээллээ.

Зөвлөгөөний төгсгөлд Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн 2026 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг хугацаанд нь эцэслэн тайлагнахыг үүрэг болголоо. Тэрээр хүдэр олборлолт, хөрс хуулалт, хүдэр боловсруулалт зэрэг үйлдвэрлэлийн гол үзүүлэлтүүд төлөвлөгөөнөөс давж биелснийг онцолж, молибдений ачилт төлөвлөгөөнөөс хоцорсон ч зэсийн үнийн өсөлтөөр эдийн засгийн үзүүлэлтүүд нөхөгдсөн гэв.

Мөн нийт орлого, цэвэр ашиг, улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөрийн төлөвлөгөө давж биелсэн бол зардлын өсөлтөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, дизель түлшний үнийн өсөлт голлон нөлөөлснийг тайлбарлав.

Зэсийн зах зээлийн таатай үнийг ашиглан баяжмалын экспортыг нэмэгдүүлсэн нь эдийн засгийн үр дүнд чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо. Түүнчлэн хөрөнгө оруулалтын тухай хууль болон Төрийн өмчит компанийн тухай хуулийн хэрэгжилт, шинээр хэрэгжүүлэх төслүүдтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан судалж, холбогдох санал дүгнэлт боловсруулахыг үүрэг болгосон юм.

Мөн худалдан авах ажиллагаатай холбоотой хууль, журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шаардлагатай бэлтгэлийг хангахыг холбогдох нэгжүүдэд даалгалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %