УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн цаг үеийн асуудалд анхаарал хандууллаа. Шуурхайн эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь  Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрээрээ 2025 оны Төрийн өмчит “ТОП-10” аж ахуйн нэгжийн тэргүүнд эрэмбэлэгдсэн тухай өргөмжлөлийг Ерөнхий инженер Т.Батмөнх уншиж, танилцуулан  үйлдвэрийн нийт удирдлага, уурхайчин хамт олондоо баяр хүргэв. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас 2023 оноос эхлэн “ТОП-100” аж ахуйн нэгжүүдээс гадна төрийн өмчит байгууллагуудыг тусад нь шалгаруулж, энэ удаагийн тэргүүлэгч байгууллагын өргөмжлөл, цомыг 2025 оны ажлын үзүүлэлт, амжилт, уурхайчдын хичээл зүтгэлийн үр дүнгээр  нь тодруулж шагнасныг энэ үеэр Ерөнхий захирал Г.Ёндон онцоллоо.   

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр, нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмждөө их засвар үйлчилгээ хийж, энэ удаагийн “Их зогсолт”-оор нийт 600 орчим нэр төрлийн  их засвар, үйлчилгээг төлөвлөгөөний дагуу чанартай гүйцэтгэтгэлээ. 2026 оны “Их зогсолт”-ын ажлын үр дүнд бараа материалын ханган нийлүүлэлт цаг хугацаандаа хийгдэж,  тэдгээрийн чанар сайн байсан нь чухал нөлөө үзүүлсэн байна.  Их засварын ажилд үйлдвэрийн 1200 гаруй ажилтан гардан хийж, гадны 4 байгууллагын 76 хүн оролцон ажиллалаа. “Их зогсолт” нь ирэх бүтэн жилд үйлдвэрлэл найдвартай ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд дараа жилийн зогсолтын бэлтгэл мөн өнөөдрөөс эхэлж байгаа гэдгийг Ерөнхий инженер онцолж, энэ жилийн их засварын ажилд оролцсон бүх хүнд талархал илэрхийлэв.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс Цахилгаан цехэд 4-р шатны хяналт шалгалт хийж, “хангалттай” үнэлгээ өгсөн байна. “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн үйл ажиллагаа, CUMO ARENA соёл спортын цогцолбор болон “Их зогсолт”-ын их засвар гэх зэрэг цаг үеийн чухал ажлууд, тэдгээрийн аюулгүй байдлыг ханган, хяналт тавин ажилласан байгааг хэлтсийн дарга Д.Мөнхболд мэдээлэлдээ онцлов. Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс “Их зогсолт”-ын ажлын үеэр онцой хяналт тавьж ажиллаж, аюултай хог хаягдлыг устгах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид 45 тонн хаягдал тос, 36 ширхэг хуванцар сав, 320 ширхэг төмөр торхыг шилжүүлсэн байна. Мөн Эрдэнэт үйлдвэрт өргөн хэрэглэдэг 55 нэр төрлийн химийн бодис ашиглах тусгай зөвшөөрлийг шинэчлэн  үйлдвэрийн хэмжээнд хэрэглэж буй  нийт 510 гаруй химийн бодис хэрэглэх тусгай зөвшөөрлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас авах ажлыг зохион байгуулжээ.

Үйлдвэрлэлийн цехүүдийн бүтээн байгуулалт болон хавар зуны ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж буйг удирдлагууд мэдээллээ. Авто тээврийн цехийн хавар зуны бэлтгэл ажил 86 хувь, Баяжуулах үйлдвэрт 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилга засварын цехэд төлөвлөгөөт ажлууд үргэлжилж байгаа болон CUMO ARENA соёл спортын цогцолборын техникийн зөвлөлөөс энэ сарын 30-ны өдөрт тус цогцолборын барилга байгууламж дээр улсыг комисс ажиллуулах хүсэлт гаргаж буй тухай Барилга байгууламж, хяналт төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Батбаяр танилцууллаа.

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын үйл ажиллагааг CUMO ARENA соёл спортын цогцолборт зохион байгуулахаар төлөвлөж буйтай холбогдуулан урьдчилсан бэлтгэл ажлууд эрчимтэй хийгдэж байна. Цогцолборын барилга байгууламжийг ашиглалтад оруулахын тулд үйлдвэрийн Спорт ордон, Соёл урлагийн цогцолбор, Гал унтраах 58 дугаар анги, Засвар механикийн завод зэрэг цех нэгж, үйлчилгээний ажилтнууд уртасгасан цагаар ачаалалттай ажиллаж байна. Баяр наадам, амралтын өдрүүдэд ажиллах хөдөлмөр зохицуулалтыг ажилтнуудын саналын дагуу Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газар, холбогдох бүтцийн нэгжүүдтэй зөвшилцөж байгааг тус газраас мэдээлэв. Үүнтэй холбогдох бусад асуудлыг шуурхай шийдвэрлэх, хамтран ажиллах чиглэлээр үйлдвэрийн газрын бусад цех нэгж, удирдлагууд идэвх санаачилга гарган оролцохыг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх уриаллаа.

2026 оны эхний хагас жил Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд төлөвлөгөөний дагуу 100-аас дээш хувиар биелсэн дүнтэй өндөрлөж байна. Оны хоёрдугаар хагас жилд олон ажлууд төлөвлөгдсөн. Ачаалал нэмэгдэнэ. 7,8 дугаар сарууд баяр, амралтын үе байдаг хэдий ч ажлын хуваарь, төлөвлөлтийг нарийвчлан зохион байгуулж, хүйтний улирлаас урьтаж бүтээн байгуулалтын ажлуудыг амжуулах шаардлагатай. Иймд эртнээс бэлтгэж, цаг алдалгүй төлөвлөгөөт ажлуудыг гүйцэтгэхийг Ерөнхий инженер анхааруулсан. Түүнчлэн үндэсний их баяр наадам ойртож, олон хоног амрах болж буйтай холбогдуулан үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хангаж, сахилга хариуцлагыг нягт уялдаа холбоотой мөрдөн ажиллахыг Ерөнхий захирал, бүх бүтцийн нэгж удирдлагуудад үүрэг чиглэл болголоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %