ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын уул уурхайн салбарын стратегийн томоохон төсөл болох "Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр"-ийн төслийн хөрөнгө оруулагч NFC компанитай хийх албан ёсны хэлэлцээ эхэлж, талууд анхны цахим уулзалтаа зохион байгууллаа.

 

  Уулзалтаар төслийн хэрэгжилтийг тодорхойлох хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бүтэц, хувьцаа эзэмшлийн зарчим, EPC буюу зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ, хэрэгжүүлэх хугацаа, үе шат, засаглал, хяналтын тогтолцоо, Монгол ажиллах хүчийг бэлтгэх, технологи дамжуулах, төлбөрийн нөхцөл, эрсдэлийн хуваарилалт зэрэг гол асуудлуудыг хэлэлцэж, Монголын талаас хөрөнгө оруулагчид найман бүлэг бүхий нэмэлт тодруулгыг хүргүүлэв.

 

  Монголын тал төслийг Монгол Улсын хууль тогтоомжид бүрэн нийцүүлж, үндэсний эрх ашиг, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг чанд баримтлан хэрэгжүүлэх байр сууриа илэрхийллээ.

 

     Цаашид талууд техник, эдийн засгийн үндэслэл, санхүүжилт, хууль эрх зүй, инженерчлэлийн чиглэлээр үе шаттай хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцов.

 

Төсөл хэрэгжиж, үйлдвэр ашиглалтад орсноор зэсийн баяжмалыг эх орондоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлого болон валютын урсгалыг нэмэгдүүлэх, өндөр бүтээмжтэй ажлын байр шинээр бий болгох, Монгол инженер, мэргэжилтнүүдийн технологийн мэдлэг, ур чадварыг шинэ түвшинд хүргэх, Үндэсний баялгийн сангийн орлогыг өсгөж, иргэдэд хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

 

      Энэхүү төсөл нь Монгол Улсыг түүхий эд экспортлогчоос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох зорилгыг бодитоор хэрэгжүүлэх стратегийн чухал алхам болж байна.

 

      Анхны цахим уулзалтад "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Цолмон, Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл оролцлоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор дан ганц экспортлогч бус баялгаа боловсруулж, иргэн бүрдээ баялгийн өгөөжийг хүртээх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %