Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөний эхэнд Ерөнхий захирлын тушаалаар Мэдээлэл, технологийн хэлтсийн албаны дарга М.Мөнхбаатарыг Мэдээллийн технологийн хэлтсийн даргаар томилсныг танилцуулж, хамт олныхоо өмнөөс ажлын амжилт хүслээ.

Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийг хуваарийн дагуу олгожээ. Энэ хугацаанд өндөр эрсдэлтэй найман ажил, галын дөрвөн ажлыг аюулгүй гүйцэтгэж, бүтцийн нэгжүүдэд зорилтот хяналт шалгалт зохион байгуулсан байна. Мөн ажлын байрны хортой хүчин зүйлийн 124 хэмжилт хийснээс 10 үзүүлэлт зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул холбогдох арга хэмжээг авч ажиллаж буйг мэдээлэв. Аюулгүй ажиллагаагаараа гурван удаа шалгарсан ажилтнуудыг урамшуулан дотоодын танин мэдэхүйн аялалд хамруулж, хүүхдийн зуслангийн хүнс, эрүүл ахуйн хяналтыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлжээ.

Байгаль орчны чиглэлээр ойрын өдрүүдэд орсон борооны улмаас үйлдвэрийн бүсэд тогтмол хяналт хийж, хүчиллэг усны асуудлыг Ил уурхайтай хамтран шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Мөн Улсын онцгой комиссын төлөвлөгөөний дагуу Хаягдлын аж ахуйн орчимд нутаглаж буй малчин өрхүүдэд гамшгаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргүүлжээ.

Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, шаардлагатай бараа материалын нөөц бүрдүүлэлтийн явцыг танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Ерөнхий инженер Т.Батмөнх цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах асуудлыг онцлон, дизель түлш, шатахуун, технологийн гол түүхий эд, химийн бодис, сэлбэг хэрэгслийн нөөцийг хэвийн түвшинд хадгалж, шаардлагатай тохиолдолд нэмэгдүүлэх бодит арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Тэрээр энэ долоо хоногт эхлэх үйлдвэрлэлийн их зогсолтын бэлтгэлийг өндөр түвшинд хангаж, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаа, хэмжилт, ажлын зөвшөөрөл, бараа материалын татан авалт, ложистикийн зохион байгуулалтыг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.

Мөн оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн үр дүнг дүгнэж, хоёрдугаар хагас жилд эрчим хүчний үнэ болон үйлдвэрлэлийн зардал өсөхөөр байгаатай холбогдуулан бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлж, зардлыг оновчтой удирдах чиглэлээр бүх нэгж идэвх санаачилгатай ажиллахыг чиглэл болгосон юм.

Түүнчлэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэлэлцээ, үйлдвэрийн ашиглалтын хугацааг уртасгах, нөөцийг нэмэгдүүлэх тооцоо судалгааг чанартай боловсруулж, шийдвэр гаргах түвшинд танилцуулахыг холбогдох нэгжүүдэд үүрэг болголоо.

Мөн хөрөнгө оруулалтын тодотгол, үндсэн тоног төхөөрөмжийн шинэчлэл, худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, орос цэцэрлэг, сургуулийн засвар шинэчлэлийн ажлыг хичээлийн шинэ жилээс өмнө бүрэн дуусгаж, төлөвлөсөн бүх ажлыг хугацаанд нь чанартай хэрэгжүүлэхийг холбогдох удирдлагуудад даалгав.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %