Аз жаргалтай амьдралыг бүтээх, амьдралын шинэ хэв маяг, зорилгоо тодорхойлоход урам зоригоор дэмжинэ

Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг нь болох “Залгамж” хөтөлбөрийн үйл ажиллагаа “Аз жаргалтай амьдралыг бүтээх нь” сургалт, идэвхжүүлэлт, хөгжлийн үйл ажиллагаагаар үргэлжиллээ. Сургалтад Сэтгэл зүйч, лектор Г.Наранбаатар оролцож, хөтөлбөрийн оролцогчдод “Аз жаргалтай амьдралыг хэрхэн бүтээх вэ” сэдвээр илтгэл тавьж, урам зориг, эрч хүч түгээв.

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд тав дахь жилдээ хэрэгжиж буй туршлагатай ажилтнуудын олон жилийн арвин их туршлага, мэдлэг чадварыг дараа үеийнхэнд өвлүүлж үлдээх зорилготой тус хөтөлбөр энэ хугацаанд 1200 гаруй ажилтныг хамруулж, 112 багш шавийн хамтын гэрээг хэрэгжүүлж байна. “Эрдэнэт үйлдвэрийн хамгийн чухал үнэ цэн бол хүний мэдлэг, туршлагыг хадгалан үлдээх. Өөрөөр хэлбэл, ахмад ажилтнуудын дадлага туршлагыг залуу ажилтнуудад өвлүүлэн авч үлдэх нь хүний нөөцийн бодлогын хамгийн чухал хэсэг нь болдог. Мэдлэг туршлага бол үйлдвэрээсээ буцах биш үлдэх ёстой гэдгийг “Залгамж” хөтөлбөр, түүнд хамрагдаж буй дадлага туршлагатай ажилтнууд хамтран амжилттай, үр дүнтэй зохион байгуулж байна” гэж үйл ажиллагааны эхэнд Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Уул уурхайн үйлдвэрт ажиллаж буй 45-аас дээш насны эмэгтэй, 55-аас дээш насны эрэгтэй ажилтнуудын дунд судалгаа явуулж, тэдний 80 орчим хувьд нь амьдралын дараагийн үе буюу өндөр насны тэтгэвэрт шилжихэд урьд эрхэлж байсан ажил мэргэжлээс өөр мэдлэг чадвар эзэмших, сургалт дадлагад хамрагдах эрэлт хэрэгцээ их байгаад тулгуурлан “Залгамж” хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж байв. Энэ хөтөлбөрийг бодит ажил болгон хэрэгжүүлснээр, ажилтнуудын сэтгэл зүй, үе хоорондын ялгаа, харилцаа хандлага зэрэгт илүү анхаарч, олон талын сургалт, идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг жил бүр тогтмол зохион байгуулж иржээ. Ингэхдээ Сэтгэл судлалын үндэсний төвтэй хамтарч, бүлгийн болон ганцаарчилсан сургалтыг олон давтамжтай хийж ирсэн байна. Нөгөө талаар, туршлагатай ажилтнуудаа алдаршуулах, гавьяаны амралтдаа гарах үед нь “Талархлын багц”-аар бэлэг барих, хүндэтгэл үзүүлэх, талархал илэрхийлэх зэргээр байгууллагын соёл болгон түгээх хэмжээнд хэвшүүлжээ.

“Залгамж” хөтөлбөрийн өндөр ач холбогдолтой сургалтын нэг нь оролцогчдод туслах аж ахуй эрхлэх, хүлэмжийн ногоо тарих, жимс жимсгэнэ тарьж ургуулах зэрэг чиглэлээр хөдөөгийн малчин айл, фермер, зөгийн болон ногооны аж ахуйн ажлын талбайд мэдлэг сургалт дадлага өгөх сургалтууд юм. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй бүхий л сургалт, үйл ажиллагаа ажилтнуудын сэтгэлд хүрч, дараагийн үйл ажиллагааг хүлээж, идэвхтэй оролцдог болсон. Энэ нь бидэнд цаашид илүү үр өгөөжтэй, цагаа олсон сургалт, үйл ажиллагааг төлөвлөгөөндөө оруулах урам, хүч өгдөг” гэж “Залгамж” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Дэд ажлын хэсгийн ахлагч Т.Тунгалагтамир ярилаа.

Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн механик Б.Мэндбаяр, “Залгамж” хөтөлбөрт 2025 оноос эхлэн хамрагдаж байна. Тэрээр, “Үйлдвэрийн маань хүний нөөцийн 70 орчим хувь залуужиж, шинэчлэгдэж байгаа энэ цаг үед ахмад болон залуу ажилтнуудын хооронд туршлага солилцох, залуу ажилтнаа халамжлан хүмүүжүүлэх, дадлагажиж туршлагажихад нь туслалцаа дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн, цаг үеэ мэдэрсэн “Залгамж” хөтөлбөр хэрэгжсэнд сэтгэл өндөр байна. Өнгөрсөн онд ахмад ажилтнууддаа зориулан өндөр насны тэтгэвэрт гараад ирээдүйн амьдралаа хэрхэн төлөвлөж, түүнд бэлэн эсэхээ ойлгож бэлдэхэд дэм болохуйц аялал сургалтыг зохион байгуулж, түүнд миний бие оролцсондоо талархдаг. Бодит амьдралд маш ойрхон хөтөлбөр” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %