Ил уурхай ар гэрийнхэндээ үүдээ нээлээ

Ил уурхайн захиргаа, Эцэг эхийн зөвлөл хамтран, ажилчдынхаа гэр бүлийн гишүүдэд зориулсан уулзалт зохион байгуулж, уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг газар дээр нь танилцууллаа.

Уулзалтын үеэр уурхайчдын ар гэрийнхэн уул уурхайн үйлдвэрлэлийн онцлог, ажлын орчин нөхцөл, аюулгүй ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, өдөр тутам хүнд нөхцөлд хөдөлмөрлөж буй ханийнхаа, хүү, охиныхоо, аав, ээж, ах, эгчийнхээ ажлыг илүү сайн ойлгох боломж бүрдэв.

Уулзалтын уур амьсгал халуун дотно өрнөж, уул уурхайн хүнд үйлдвэрт ээлжээр ажилладаг хүний бие, сэтгэлийг амгалан тайван амрааж байхын чухлыг онцлон ярилцлаа. Үйлдвэрчний эвлэлийн холбооны хуульч М.Шаравнямбуу үйлдвэрлэлийн осол юунаас үүдэн гардаг, ослын хор уршгийг хэн илүү ихээр амсдаг талаар бодит тохиолдлуудад тулгуурлан ярьж, мөн хорт зуршил, хортой бүтээгдэхүүний нөлөөллийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэв.

Мөн Ил уурхайн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн Ерөнхий уурхайчин Д.Эрдэнэбаатар үйлдвэрийн газрын бүтэц, үйл ажиллагааны талаар танилцуулж, үйлдвэрлэлийн үндсэн цех болох Ил уурхайд геологийн дээж авч, хүдрийн агуулгыг тодорхойлохоос эхлээд тэсэлгээний цооног өрөмдөх, тэсрэх бодисоор цэнэглэх, уулын чулуулгийг тэсэлж бутлан сийрэгжүүлэх, хүдэр ухаж ачих зэрэг ажил дарааллын дагуу явагддаг болохыг дэлгэрэнгүй тайлбарлав.

Өнөөдрийн байдлаар Ил уурхайн ажилчдын 50 хувь нь 12 цагийн ээлжээр ажиллаж байна. Анх далайн түвшнээс дээш 1605 метрийн өндөрт уулын орой оршиж байсан бол өнөөдөр 1130 метрийн түвшинд хүрч, 475 метрээр доошилжээ. Уурхайн одоогийн амсраас 270 метрээр гүнзгийрсэн байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлтийг харуулахад, 1994 онд 14.5 сая шоо метр уулын цул олборлож байсан бол 2026 онд энэ хэмжээ 34 сая шоо метрт хүрч өссөн. Ил уурхайд өнөөдөр 10–18 м3 багтаамжтай шанагатай 14 экскаватор, 250 мм-ийн диаметртэй өрмийн найман машин тасралтгүй ажиллаж байна.

Эцэг эхийн зөвлөлийн дарга Ц.Шинэдорж гэр бүлийн гишүүдээ ойлгож дэмжих, тэдний хүсэл сонирхлыг мэдэрч, сэтгэл санааны тогтвортой байдлыг хангахын ач холбогдлын талаар өөрийн амьдралын бодит туршлагаас хуваалцан, чин сэтгэлийн зөвлөгөө өглөө.

Уулзалтын төгсгөлд, уурхайчдын ар гэрийнхэн үйлдвэрийн ажилчидтай хамт өдрийн хоол идэж, Ил уурхайтай газар дээр нь танилцан, тэсэлгээ үзэж, дурсгалын зураг татуулж нэгэн өдрийг тун сонирхолтой өнгөрүүлэв.

Энэхүү уулзалт, танилцах аялал нь уурхайчдын ар гэрийнхэнд үйлдвэрлэлийн бодит орчин, ажлын онцлогийг ойлгуулахаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, гэр бүлийн дэмжлэг ямар үнэ цэнтэй болохыг мэдрүүлсэн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %