“Үргэлж тантай хамтдаа” өдөрлөг зохион байгуулав

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, ёс зүй, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Үргэлж тантай хамтдаа” өдөрлөгийг Орхон аймагт зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж, "Сүлд" чуулгын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Солонго үйл ажиллагааны зорилго, ач холбогдлын талаар танилцуулж, үлээвэр найрал хөгжим төрийн дуулал эгшиглүүлэв.

Энэхүү үйл ажиллагааны үеэр Дотоодын цэргийн 816 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Гантөмөр, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг тогтмол дэмжин хамтран ажилладаг Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд талархал илэрхийлэхээр хүрэлцэн ирсэн. Иргэдийн амар тайван байдлыг хангах үйл хэрэгт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй байдаг” хэмээн онцоллоо.

Мөн "Сүлд" чуулгын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Солонго, “Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жил, Дотоодын цэргийн байгууллагын 104 жилийн ойг тохиолдуулан энэхүү соён гэгээрүүлэх өдөрлөгийг орон нутагт зохион байгуулж байна. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ажил үүргийг хэрэгжүүлэхэд үргэлж дэмжин хамтран ажилладаг Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, удирдлагад талархал илэрхийлье” гэв.

Өдөрлөгийн хүрээнд алба хаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх лекц, мэдээлэл зохион байгуулж, ахлагч бүрэлдэхүүн болон офицеруудын дунд сэтгэл зүйн бүлгийн сургалт явууллаа. Мөн байгууллагын сэтгэл зүйчдийн үйл ажиллагааг сурталчилж, алба хаагчдад ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Түүнчлэн, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Ёс зүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Солонго Цагдаагийн газрын Ёс зүйн дэд хорооны ахлагч, гишүүдтэй уулзалт хийж, алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын талаар санал солилцов.

Өдөрлөгийн үеэр Цагдаагийн байгууллагатай үр дүнтэй хамтран ажилладаг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлж, нэр бүхий алба хаагч болон тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулсан юм.

Мөн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл, ахлах ахлагч С.Эрдэнэчимэгт хүндэтгэл үзүүлж, олон жилийн үр бүтээлтэй хөдөлмөрийг нь онцлон тэмдэглэлээ. Үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бямбажаргал болон холбогдох албаны удирдлагууд оролцлоо.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %