Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гарагийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг үйлдвэрийн газрын Ерөнхий инженер Т.Батмөнх удирдан явуулж, бүтцийн нэгжийн удирдлагууд үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд өндөр эрсдэлтэй 26 ажил, галын аюултай таван ажил гүйцэтгэсэн бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй хэвийн ажиллажээ. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чадамж олгох сургалтуудыг зохион байгуулж, цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр 24 ажлыг төлөвлөн хийсэн байна.

Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан. Үйлдвэрлэлд дутагдалтай байгаа бараа материалуудын нийлүүлэлтийн явцын талаар мэдээллээ. Энэ сарын эхний 14 хоногт Уулын цул гаргалт 103.3, хувь, хөрс хуулалт 101.3 хувь, хүдэр дамжуулалт 104%, хүдэр боловсруулалт 100.8, вагон ачилт 111,6 хувьтай үзүүлэлттэй байна.

Үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд хийгдэж буй хавар, зуны бэлтгэл хангах 277 ажил төлөвлөгдсөнөөс нийт ажлын биелэлт дунджаар 81.3 хувьтай байгааг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Ерөнхий инженер Т.Батмөнх үйлдвэрлэлийн их зогсолттой холбоотой бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу хийх, “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажилтай холбоотой үүрэг даалгаврыг бүтцийн нэгжүүдийн удирдлагуудад өглөө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0
Б.Учрал

Б.Учрал

Сэтгүүлч

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %