Эрдэнэт үйлдвэр, төрийн өмчит ТОП-10 аж ахуйн нэгжийг тэргүүллээ

   Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулдаг “ТОП-100” Аж Ахуйн Нэгжийг тодруулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа 25 дахь жилдээ боллоо. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан топ аж ахуйн нэгжүүдийг орлого, ашиг, татвар, ажилтнуудын тоо, хөрөнгийн хэмжээ гэсэн үзүүлэлтээр нь эрэмбэлэн шилдгээр зарладаг уламжлалтай. 2025 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг өнөөдөр тодруулж, шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар Төрийн ордонд гардуулав. 2025 оны “ТОП-100” Аж ахуйн нэгжийн шалгуур үзүүлэлтээр Төрийн өмчит “ТОП-10”  аж ахуйн нэгжийг шалгаруулан өргөмжилсөн бөгөөд уг жагсаалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүлэн, нэгдүгээрт эрэмбэлэгдсэн. “ТОП-10” аж ахуйн нэгжийн тэргүүн цом, өргөмжлөлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон гардлаа.

     Тэрээр,  “2025 он бол Эрдэнэт үйлдвэрийн хувьд ажлын амжилт, хийж бүтээсэн зүйлээрээ маш онцгой жил байлаа. 2025 оны жилийн эцсийн үр дүнгээр бид үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтийг өмнө нь байгаагүй түүхэн үзүүлэлтэд хүргэсэн. Түүнээс гадна санхүү, эдийн засгийн үзүүлэлтээр Монгол Улсын 2025 оны Шилдэг татвар төлөгчдийг тэргүүлсэн амжилтын эзэд болсон юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд 4.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, Улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөгийг татвар хураамж, ноогдол ашиг хэлбэрээр төвлөрүүлснээс гадна 756 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан. Үүнээс гадна хамгийн гол зүйл бол бид зардлаа бууруулж  ажиллаж чадсан. Мөн 2025 онд дэлхийн зах зээлд зэсийн үнэ нэлээд тааламжтай байсан нь бидний амжилтад эергээр нөлөөлсөн юм. Эдгээр амжилтаар бид ТОП-100 аж ахуйн нэгжийн, төрийн өмчит “ТОП-10” компанийг манлайллаа. Үүнд Эрдэнэт үйлдвэрийн 7000 уурхайчдын нөр их хөдөлмөр, хөлс хүч шингэсэн” хэмээн онцолсон юм.

   Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 онд 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулсан нь 47 жилийн түүхэн дэх дээд үзүүлэлт төдийгүй, борлуулалтын орлого түүхэндээ хамгийн өндөр буюу 4.9 их наяд төгрөгт хүрч, улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөг төвлөрүүлэн ажилласан.

      Эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээр, 2025 онд нийт 4,890.5 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж, төлөвлөгөөг 529.1 тэрбум төгрөгөөр буюу 112 хувиар биелүүлсэн бол цэвэр ашгийн төлөвлөгөөг 199.1 тэрбум төгрөгөөр буюу 136 хувиар тус тус давуулан биелүүлж ажилласан. Улс, орон нутгийн төсөвт нийт 2,309.4 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 131 хувиар биелүүлсэн амжилттай үзүүлэлтээрээ 2025 оны “ТОП-10” төрийн өмчит компаниудыг манлайллаа.

       Уул уурхай, Худалдаа, Санхүү даатгал, Боловсруулах үйлдвэр болон Мэдээлэл холбооны салбарын компаниуд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг тодорхойлж, олон мянган ажлын байр бий болгосоор байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцолсон. “ТОП-100” аж ахуйн нэгжийн 2025 оны эдийн засагт үзүүлсэн нөлөөллийг тоон үзүүлэлтээр дурдвал, борлуулалтын орлого өмнөх оноос 10.8 их наяд төгрөгөөр өсөж, 65.7 их наядад хүрсэн нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 73 хувьтай дүйж байна. Төсөвт төлсөн татварын хэмжээ 50 хувиар өсөж, найман их наяд төгрөгт хүрсэн нь улсын нийт татварын 30 хувийг бүрдүүлжээ. Эдгээр компаниудад өнөөдөр 85000 гаруй хүн ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %