Хангалын голын сав газрын усны чанарт хамтарсан хяналт-шинжилгээ хийлээ

Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэр хамтын ажиллагааны хүрээнд Хангалын голын сав газрын гадаргын усны чанарт ээлжит хамтарсан хяналт-шинжилгээ хийлээ. Энэхүү ажлыг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны лаборатори болон Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн харьяа Байгаль орчны лабораториуд 2019 оноос хойш тогтмол хэрэгжүүлж байна.

Хяналт-шинжилгээг жил бүр, баталсан мониторингийн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг бөгөөд энэ удаад Эрдэнэт хотын дундуур урсах Эрдэнэт голын хоёр, Хангал голын гурван цэг болон Чингэлийн голоос нэг өдөр, нэгэн зэрэг усны дээж авч шинжиллээ.

Шинжилгээг MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагад нийцсэн аргачлалаар хийж, усан дахь элементүүдийг тодорхойлон, хөндлөнгийн хяналтыг баталгаажуулсан байна.

2025 оны шинжилгээний дүнгээр Хангал-Эрдэнэт доод болон Хангал-Улаантолгой цэгүүдэд сульфатын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин их гарчээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар голын усанд сульфатын ион давамгайлж буйд тухайн бүс нутгийн хурдас чулуулгийн тогтоц зэрэг байгалийн хүчин зүйлээс гадна үйлдвэржилт, хотжилт, төвлөрсөн хогийн цэг болон ахуйн гаралтай хаягдлын нөлөө голлон нөлөөлж байгаа аж.

Мөн жил бүрийн сорилтын дүнг өмнөх онуудтай харьцуулахад усны эрдсийн бүрэлдэхүүн тогтвортой, огцом өөрчлөлтгүй байгаа нь тогтоогдсон байна.

Харин Хангал-Эрдэнэт доод болон Хангал-Улаантолгой цэгүүдэд шим бохирдлын үзүүлэлт MNS 4586:2024 стандартын III зэргийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь ахуйн бохирдол болон газар тариалангийн үйл ажиллагааны нөлөөлөлтэй холбоотой байж болзошгүйг мэргэжилтнүүд онцолж байна.

Ийнхүү хамтарсан хяналт-шинжилгээ нь Хангалын голын сав газрын усны чанарын өөрчлөлтийг тогтмол хянах, байгаль орчны эрсдэлийг үнэлэх, цаашдын хамгаалалтын арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %