“Ялалтын гал” төслийн төлөөлөгчид Эрдэнэт хотод ажиллав

Японы милитаризмын эсрэг хамтдаа тулалдсан Зөвлөлт, Монгол цэргүүдийн баатарлаг түүхэн дурсгалыг хадгалан хамгаалах зорилготой Оросын олон нийтийн “Ялалтын гал” байгууллагын төлөөлөгчид өнөөдөр Эрдэнэт хотод ажиллалаа. Төлөөлөгчид эхлээд Эрдэнэт үйлдвэрийн Түүхийн музейгээр зочилж, үйлдвэрийн үүсэл хөгжил, түүхэн замнал, дурсгалт үзвэрүүд болон видео танилцуулгатай танилцав. Мөн тэд Эрдэнэт хот дахь Орос 19 дүгээр дунд сургуулийн сургалтын үйл ажиллагааг үзэж сонирхсон юм.

Орос 19 дүгээр дунд сургуулийн захирал С.И.Степанова, “Манай сургууль ОХУ-ын Гэгээрлийн яамтай хамтран ажиллах гэрээтэй. Энэхүү гэрээний хүрээнд Оросын боловсролын тогтолцоогоор орос хэл дээр сургалт явуулах хугацаагүй сертификат авсан. Мөн “Оросын багш нар гадаадад” төслийн хүрээнд найман багш манай сургуульд ажиллаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 01-нээс багш нарын тоо 15 болно. Төслөөр ирж ажиллаж буй багш нарын цалинг оросын тал хариуцаж байгаа. Үүнээс гадна физикийн кабинетыг шинэчилж, лабораторитой болгохоор төлөвлөсөн. Мөн инженерийн чиглэлээр суралцах сонирхолтой төгсөгчдөд ОХУ-ын томоохон их, дээд сургуулиудад суралцахад нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Манай сургууль Эрдэнэт хот дахь найрамдлын бэлгэ тэмдэг болсон онцлогтой сургууль юм” хэмээв.

“Ялалтын гал” төслийн удирдагч О.В.Дежуров, “Манай байгууллага хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаад Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой хэд хэдэн төслийг судлах зорилгоор ирсэн. Бид Орос 19 дүгээр дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдүүдэд зориулсан түүхийн кино хичээлийн төсөл санал болгосон. Үүгээрээ түүхийг үнэн зөвөөр нь таниулах зорилготой. Эрдэнэт үйлдвэрийн музей миний сонирхлыг ихэд татлаа. Миний үзэж байсан музейнүүдээс хамгийн орчин үеийн, шинэлэг музей байлаа. Мөн сургуулийн үйл ажиллагаатай танилцахад хүүхдүүдэд мэдлэгээ түгээж буй багш нарын чин сэтгэл, эрч хүч тод мэдрэгдэж байсан” гэв.

Тэрээр мөн, төслийн багийн бүрэлдэхүүнийг танилцуулсан юм. Тухайлбал, багийн гишүүнээр Р.Баяр, сүүлчийн дайнд оролцсон ахмад дайчин, цагдаагийн байгууллагын тусгай хүчинд ажиллаж байсан С.В.Копылов, Ленинград мужийн ахмад дайчдын холбооны тэргүүн В.А.Паньков, соёл болон сайн дурын үйл ажиллагааны зохицуулагч Н.А.Дежурова, цэрэг-улс төрийн тоймч М.Б.Онуфриенко нар ажиллаж байна. Тэрбээр ОХУ-д олон мянган дагагчтай бөгөөд түүний нийтлэл, тоймыг өдөр бүр өргөн хүрээний уншигчид сонирхон уншдаг ажээ. Төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн музей болон сургуулийн үйл ажиллагаатай танилцсандаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ж.Гэрэл-Эрдэнэ: Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр хиймэл оюуны суурь дэд бүтцээ зөв бүрдүүлсэн
“Их зогсолт” өнөөдөр эхлэхэд 100 хувь бэлэн боллоо
О.Дэлгэрмаа: “НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНГИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХ, БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
  • .
  • 12/06/2026
Т.ТҮМЭН-ӨЛЗИЙ: Эрдэнэт үйлдвэр 243,853 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө давууллаа
Ц.ШИНЭДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна
Д.ӨНӨБАТ: Ажилтнуудад эмчилгээ, сувилгаанд зориулж жилд 1.5 сая төгрөг хүртэлх дэмжлэг олгож байгаа
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %