Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагааг шинэ цогцолборт зохион байгуулахаар төлөвлөж байна

Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр нар өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар баригдаж буй Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа.

Огторгуйн орон зайн шилбэн систем бүхий металл хучилтан дээвэртэй, төмөр бетон цутгамал хийцтэй, 16000 м2 ашиглалтын талбайтай тус цогцолбор нь нийт 298 өрөө тасалгаатай. Үүнд үзвэрийн танхим, үзэсгэлэнгийн өрөө, албан тасалгаа, техникийн болон бэлтгэл сургуулилтын өрөө, урлаг, спортынхны хувцас солих өрөө, буудал, ресторан зэрэг багтаж байна. Үзэгчдийн нийт 1500 гаруй суудалтай. Нэмэлтээр зөөврийн 900 орчим суудал нэмэх боломжтой бөгөөд, ингэснээр 2400 орчим үзэгч хүлээн авах хүчин чадалтай юм.

Одоогийн байдлаар барилгын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй яваа бөгөөд дотор заслын ажил бүрэн дуусаж, цэвэрлэгээ хийхэд бэлэн болжээ. Харин гадна дэд бүтцийн үерийн суваг байгуулах, эко хавтан суурилуулах, хашаа будах зэрэг тохижилтын ажлууд үлдсэнийг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс танилцууллаа.

Энэ үеэр Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр долдугаар сарын 23-наас 25-нд болох Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн хүлээн авалтыг Эрдэнэт үйлдвэртэй хамтран, шинэ цогцолборт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа онцоллоо.

Түүнчлэн, Соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор орчмын газар доорх дэд бүтцийн шугамыг хүчитгэхэд аймаг 270 сая төгрөгийн санхүүжилт гаргажээ. Энэхүү ажил гурав хоногийн дараа дууссанаар Соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор болон Бурхан багшийн сэрэг дүрийг холбосон авто замын ажлыг “Өлзийхутагийн Наран” ХХК үргэлжлүүлэх аж. 2020 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр хэрэгжүүлсэн 1А хорооллын дэд бүтцийн төслийн үлдэгдэл 2.4 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгаснаар цогцолбортой холбогдох авто замын ажлыг бүрэн дуусгах боломж ийнхүү бүрджээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Эрдэнэт хотын 50 жилийн түүхэн дэх олон нийтийн зориулалттай хамгийн том бүтээн байгуулалтыг Үндэсний их баяр наадмын өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Дөрвөн давхар уг барилга нь агааржуулалтын систем, байнгын болон зөөврийн тайз, орчин үеийн дууны тоног төхөөрөмжтэй бөгөөд 400 орчим автомашины зогсоолтой. Барилгын ажлыг Эрдэнэт үйлдвэрийн Барилга засварын цехийн хамт олон гүйцэтгэсэн юм.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
1
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %