Хүний нөөцийн мэргэжилтнүүд хувь хүний хөгжил, ур чадварт суралцаж байна

Хөгжсөн, манлайлагч ажилтнуудыг өндөр ур чадвартай, хөгжсөн хүний нөөцийн мэргэжилтнүүд л удирдана гэсэн өргөн агуулгаар Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтын зорилгыг Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр нээлтийн үгэндээ онцлон тодорхойллоо. Тэрээр, “Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар Эрдэнэт үйлдвэрийн цаашдын 55 жилийн ТЭЗҮ-г баталсан. Ингэхдээ ирээдүйн Эрдэнэт үйлдвэр зөвхөн хүдрийн нөөц төдийгүй хүний нөөцөө ч тодорхойлон батлуулсан нь түүхэн үйл явдал байв. Эрдэнэт үйлдвэр бол манай улсын уул уурхайн салбарын хамгийн сонгодог загвар төдийгүй эн зэрэгт хүргэх гол эзэн нь үнэ цэнтэй ажилтнууд байж ирсэн. Тиймээс үйлдвэрийнхээ үйл ажиллагааг цаашид авч явах, түлхүүр ажилтнуудыг удирдаж манлайлж ажиллах хүний нөөцийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар өндрөөс өндөрт тавигдах ёстой. Хөгжсөн хүнийг хөгжсөн менежерүүд удирдаж, Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлого, олон улсын жишиг стандартуудыг хэрэгжүүлэн ажиллахын тулд хүний нөөцийн мэргэжилтнүүд цаг ямагт сурч хөгжих шаардлагатай. Энэхүү хөгжлийн хөтөлбөр, чадавхжуулах сургалтын ач холбогдол үүнд чиглэгдэж байна” гэсэн юм. Мөн Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн ур чадварын үнэлгээний дүгнэлтийг танилцууллаа.

 Чадавхжуулах хөгжлийн хөтөлбөрийн 2026 оны эхний сургалтад Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн цех нэгжийн хүний нөөцийн  50 орчим мэргэжилтэн оролцож байна. Тэд сургалтаар Эмпати чадварыг сайжруулах, Асуудал шийдвэрлэх, өөрийгөө илэрхийлэх, Идэвх санаачилга, инновац гаргах, багаар ажиллах зэрэг чадварт суралцан, мэдлэгээ шинэчлэн тэлэхээс гадна Эрдэнэт үйлдвэрийн ажилтны чадамжийн үнэлгээний шинэчилсэн журам, ур чадварын үнэлгээний дүгнэлтэд үндэслэн хувийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах загвартай танилцана. Мөн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл авах юм. Сургалтыг “Business academy” сургалтын байгууллагын сургагч багш нар болон Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн Хүний нөөцийн албаны дарга Д.Одгарьд, тэргүүлэх мэргэжилтэн Ө.Золбаяр, Р.Баярсайхан нар удирдаж, мэдээлэл танилцуулга хийлээ.

Сургалтын зорилго, чиглэлийн талаар United Management Consalting компанийн зөвлөх, сургагч багш Д.Асралт энэ үеэр санал бодлоо хуваалцсан. “Эрдэнэт үйлдвэр хэмээх том айлын хүний нөөцийг удирдах, шалгаруулах, хамтрах зэрэг үйл ажиллагааны үр дүн нь хүний нөөцийн мэргэжилтнээс шалтгаалдаг. Тиймээс бид энэ удаа Карьер хөгжлийн төв, Хүний нөөцийн үнэлгээний төв зэрэг байгууллагуудын судалгааны сорил асуулгын дүн шинжилгээнд үндэслэн сургалтын агуулгыг тодорхойлсон. Сүүлийн үед дэлхий нийтээр хүний нөөцийн хомсдол гэж их ярих болсон хэдий ч хомсдол гэхээсээ өдөр тутмын болон ирээдүйд хийх ажлуудын хэв маяг өөрчлөгдөн шинэчлэгдэж буйтай нийцүүлэн хандлага ур чадвар, хоорондын зохицолдлогоог хэрхэн уялдуулан ажиллах боломжтой талаар мэдээлэл өгнө. Түүнчлэн, технологийн дэвшил хиймэл оюун ухааны эрин үед хүмүүс яаж ажиллаж амьдарч, хүн бүрийг хөгжүүлэхэд ямар тогтолцоо боломж бүрдүүлж болох вэ гэх зэрэгт илтгэлийн агуулга чиглэнэ. Байгалиас өгөгдсөн онцгой авьяас чадвартай хүмүүсээс гадна хүмүүс хоорондын харилцаа, итгэл даах, сонсох, ойлгох, тууштай нээлттэй байх чадварт илүү сургах, өөрөөр хэлбэл хэр урт удаан хугацаанд тууштай байж чадсанаар нь амжилтыг нь тодорхойлдог болох сэдвээр мөн Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй харилцан ярилцаж, мэдлэг түгээж санал солилцох зорилготой” хэмээн ярилаа.

Б.Ялалт
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %